МУИС-ийн Бизнесийн сургууль нь үндэсний шилдэг болов

2015 оны 05 сарын 01

МУИС-ийн Бизнесийн сургууль нь Олон улсын бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл ACBSP-н албан ёсны түнш, оюутны мэдлэг ур чадварын хөндлөнгийн үнэлгээний Peregrine байгууллагаас олон улсад магадлан итгэмжлэгдсэн болон нэр дэвшигч Монголын 20 орчим их дээд сургуулиас Оюутны мэдлэг ур чадварын олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр тэргүүлж “Үндэсний шилдэг сургууль”-аар шалгарлаа. Түүнчлэн Peregrine Academic Service байгууллагаас нэг жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж оюутны мэдлэг ур чадварыг тасралтгүй үнэлэх онлайн шалгалтыг зохион байгуулахад бусад сургуулийг манлайлж ажилласан МУИС-ийн Бизнесийн сургуулийн Сургалтын алба болон олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан менежер, ахлах багш Ж.Сарантуяад тусгай шагнал хүртээлээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба