Боловсролын төлөө саналаа өгцгөөе

2015 оны 05 сарын 01

Дэлхийн долоон сая гаруй хүн оролцсон судалгаагаар “Таньд хамгийн их хэрэгтэй байгаа, чухал зүйл юу вэ” хэмээн асуухад олонх нь чанартай боловсрол хэмээн хариулжээ. Эндээс боловсролын ач холбогдол, үнэ цэнийг харж болно. Тэгвэл ЮНЕСКО болон олон орны Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд 2015 он гэхэд боловсролыг бүх нийтэд олгох зорилгоор 2001 оноос эхлэн жил бүр  “Үйл ажиллагааны долоо хоног”-ийг тэмдэглэх болжээ. Манай боловсролын байгууллагууд энэ үйл ажиллагааг өнгөрсөн жилээс тэмдэглэж байгаа. Харин энэ жилийнхийг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 2-ныг хүртэл Сурч боловсрох эрх ба 2000-2030 он: “Боловсролын төлөө санал өгцгөөе!” уриан дор тэмдэглэж байна. Энэ үеэр “Боловсролыг бүх нийтэд” олон талын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт болсон юм.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба