Хүүхдийг зодож шийтгэж болохгүй

2015 оны 04 сарын 30

 

Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр.  Дэлхий нийт энэ өдрийг 1998 оноос тэмдэглэж иржээ. Харин манай улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр тэмдэглэх болсон. Олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэн энэ өдрийг өнгөрүүлдэг аж. Хүүхдийг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж гадуурхах нь хэрхэвч байж болохгүй үйлдэл. Зодуулж, загнуулдаг хүүхэд ирээдүйд тийм нэгэн болно. Тиймээс таны үгэнд орохгүй, хичээл сурлагадаа тааруу хүүхдийг цохих, загнаж доромжлохоосоо өмнө “Би энэ хүүхдийг ирээдүйд хэн болгох гэж байна вэ” гэдгээ бодоорой. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба