30 оюутан “Сүмитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардлаа

2015 оны 04 сарын 21

 

            Сурах хүсэл эрмэлзлэлтэй, сурлага сайтай тэргүүний оюутнуудыг дэмжих зорилготой “Сүмитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлгийг  2014-2015 оны хичээлийн жилд 30 оюутан хүртэж байна. Тэдний 26 нь өмнө нь энэ тэтгэлэгт хамрагдаж байсан бол дөрөв нь шинээр сонгогджээ. 20 дахь жилдээ зохиогдож буй уг тэтгэлгийг оюутны сурлагын үзүүлэлтийг харгалзан сургуулиа төгстөл нь олгодог юм. Сонгон шалгаруулалтыг “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн оюутанд үйлчлэх төв хамтран зохион байгуулдаг. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба