“Хариуцлагатай залуу” сургалт боллоо

2015 оны 04 сарын 21

 

МЗХ нь залуучуудын зөвлөл сарынхаа хүрээнд Монгол улсын хэмжээнд 650 гаруй аж ахуйн нэгж байгууллагад Залуучуудын зөвлөл байгуулаад байгаа билээ. Тэгвэл эдгээр зөвлөлөө идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор “Хариуцлагатай залуу” сургалт зохион байгуулаад эхэлжээ. Энэ удаа МЗХ дөрөвдүгээр сарыг “Бүтээх  сар” болгон зарласантай холбогдуулан “Бүтээлч хандлага” гэсэн сэдвээр  сургалт зохион байгууллаа. Сургалт МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд болж, тус холбооны дэргэдэх сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл  лекц уншсан юм.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба