Франц хэлтнүүд баяраа тэмдэглэв

2015 оны 04 сарын 15

 

Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Франц хэлтнүүдийн баярыг тэмдэглэлээ. Эл баярын хүрээнд цээж бичиг, франц дууяруу найргийн тэмцээн болсон. Уралдаанд МУИС, ХУИС, Монгол Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, FLAM франц дунд сургууль, нийслэлийн I сургууль, Elite олон улсын дунд сургуулийн давхардсан тоогоор нийт 300 гаруй суралцагч оролцож авьяас чадвар, мэдлэгээ сорилоо. Үүнээс МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын франц хэлний III курсийн оюутан Б.Баясгалант зохион бичлэгийн уралдаанд тэргүүлж, Франц улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба