Говьсүмбэр аймагт сүүлийн найман жил эхийн эндэгдэл гараагүй

2015 оны 04 сарын 15

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон холбогдох албаны хүмүүс Говьсүмбэр аймагт ажиллаж, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн нэгдсэн төв, Биеийн тамир, спортын газар, Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус аймаг бусад аймагтай харьцуулахад хүн амын тоогоороо бага боловч 20.000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга З.Мөнхбат “Сүүлийн найман жилд эхийн эндэгдэл гараагүй, 0-5 хүртэлх насны хүүхдийн энэдэгдэл бүртгэгдээгүй, төрөлт жил бүр өсч байгаа. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх зэрэглдэлд амьсгалын замын тогтолцооны өвчлөл, хоол боловсруулах эрхтэн, шээс, бэлгийн тогтолцоо, осол гэмтэл ордог бол хүн амын нас баралтаар хавдар, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл тэргүүлдэг” гэв.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба