Цас орно

2015 оны 04 сарын 14

 

Өнөөдрөөс баруун болон төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст 16-18 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах бол 16, 17-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар дулаарна.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба