Ц.Эрдэнэбилэг ажлаа хүлээж авлаа

2015 оны 04 сарын 14

 

            ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Эрдэнэбилэг өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо. Ц.Эрдэнэбилэг нь 1968 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1985 онд нийслэлийн 13 дугаар сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-ын Киев хотын Иргэний агаарын тээврийн инженерийн дээд сургуулийг агаарын тээврийн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны магистр цолтой.  АНУ, Сингапур, ОХУ-д мэргэшлийн сургалтад хамрагдаж байжээ. Булган аймаг дахь агаарын тээврийн салбараас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр МИАТ компани, ИНЕГ-т санхүү, эдийн засгийн чиглэлээр олон жил ажилласан. Түүнчлэн МИАТ компани зуны оргил ачааллын үеэр том онгоцгүй болж, гаднаас өндөр үнээр онгоц түрээслэхээс эхлээд өөрийн хөрөнгөөр анхны “Боинг” онгоц худалдаж авах гэрээ хэлцэлд голлон оролцож байсан гэнэ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба