Далайгаар тээвэр хийхийг хориглов

2015 оны 04 сарын 12

 

Хөвсгөл далайд тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон шийдвэрийг Аймгийн засаг дарга нь гаргасан байна. ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Хөвсгөл аймгийн иргэд болон худалдаа бизнес эрхлэгчид  мөсөн замаар зорчиж хил давах нь их байжээ. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор мөс цөмрөх аюултай нөхцөл байдал үүссэн аж. Иймээс иргэдийг хоёр улсын хилийн боомт байрладаг Ханх сумын Сантын даваагаар зорчихыг сануулж байна. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба