Тэмээний ноосны бэлтгэлийн стандартыг өөрчлөв

2015 оны 04 сарын 12

            Монголд төдийгүй дэлхийд ховордож буй тэмээн сүргийг өсгөх, амьдын ашиг шим, тэр дундаас ноосны ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь нэн чухал. Иймээс ноос бэлтгэх аргыг өөрчлөх, чанараар нь нарийвчлан ангилах, малчдад, ойлгомжтой болгохын тулд Тэмээний ноосны бэлтгэлийн стандарт (MNS0036:2007)-ыг шинэчилжээ. Хуучин стандартаар тэмээний ноосыг торомны, их биеийн, зогдор гэж  биеийн хэсэг, насаар нь хамтатган ангилснаар ноос бэлтгэлийн үед түвэгтэй байдал үүсдэг байжээ. Тухайлбал, үйлдвэрлэгчид зах зээлд эрэлт ихтэй нарийн, зөөлөн ноос авах сонирхолтой байтал торомны  эр, эм бүх ноосыг холиод торомных гэж бэлтгэдэг аж. Энэ нь боловсруулалтын цэвэр гарцыг багасгаж, үнэлэмжид нөлөөлдөг. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба