37 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоно

2015 оны 03 сарын 26

 

Өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, барилгын чулууны хуримтлал бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 66 аж ахуйн нэгж 86 талбайд өргөдөл ирүүлжээ. Тэднээс шүүлт хийж, Багахангайд нэг, Баянзүрхэд нэг, Налайхад ес, Сонгинохайрханд найм, Хан-Уул дүүрэгт 20, нийт 39 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн байна. Иймд байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлийн нутаг дэсвгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 39 талбайд 37 аж ахуйн нэгж байгууллагад олгохоор болж, нөхөн сэргээлт  заавал хийхийг анхаарууллаа.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба