“Дэвжих трейд” компанид газар олголоо

2015 оны 03 сарын 26

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргасан. Энэ дагуу гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд ялагчаар “Дэвжих трейд” компани тодорсон. Тэгвэл тус компани дуудлага худалдааны үнэ болох  310 сая төгрөгөө бүрэн төлжээ. Иймээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх  “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүсэд байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай нэг га газрыг “Дэвжих трейд” компанид 20 жилийн хугацаатай олголоо.

 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба