Дугуй түгжих журам хүчин төгөлдөр бус

2015 оны 03 сарын 25

 

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн оны зургадугаар сард нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам  баталсан. Холбогдох хуульд түр буюу удаан зогсохыг хориглосон замд зогсож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл хуульд зааснаас өөр зохицуулалт хийж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид дугуй түгжих журам гаргасан нь мөн л хууль бус юм байна.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба