Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх сургалт явуулав

2015 оны 03 сарын 25

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд “Хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Хүнсний үйлдвэр, үйлчилгээний байгууллагын удирдлага, хамт олны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадал (GMP, GHP)-г үйл ажиллагаанд нь амжилттай нэвтрүүлэх, албан ёсоор баталгаажуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор уг сургалтыг явуулж байгаа бөгөөд 87 аж ахуйн нэгжийн ажилтан хамрагджээ. Мөн “Архигүй Улаанбаатар” аяны хүрээнд тус дүүрэгт тусгай зөвшөөрөл бүхий хүнсний худалдаа, кафе, баар, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Архи-Хяналт” сэдэвт сургалт зохион байгуулжээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба