Багш нар өөрсдөө тоглоом хийжээ

2015 оны 03 сарын 16

 

Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй дөрөвдүгээр цэцэрлэгийн тухайд л гэхэд монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмсгүүдийг өөрсдөө хийжээ. Үндсэндээ хүүхдэд боловсролыг системчилсэн хөтөлбөрийн дагуу бус дуртай арга барилаар нь багш нар сургах болсон байна. Тодруулбал, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ өглөө угтан аваад, дуртай тоглоом сонирхол зэрэгт нь тулгуурлан хүүхэд бүртэй нэг бүрчлэн ажилладаг аж. Цэцэрлэгийн сургалт өдөржин тоглоом дунд явагдаж, хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх талд маш оновчтой алхам болж буй аж.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба