Нисэх онгоцны загварын дэлхийн аваргын тэмцээнд оролцоно

2015 оны 03 сарын 16

 

Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас "Авьяас", "Ном","Хүүхэд бүрийг хөгжүүлье" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Багш ном харж хичээл заадаг, хүүхдүүд багшийн заасныг ягштал цээжилдэг байсан үе саяхан.
Тэгвэл тэр үе ард хоцорч хүүхэд юунд сонирхолтой байна, түүнд нь түшиглэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэдэг санааг дэвшүүлж ажиллаж эхэлсэн. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш төдийгүй сургуулийн захирал, нийгмийн ажилтан бүр энэ хөтөлбөрт ач холбогдол өгч ажиллаж байна. БСШУ-ны сайд Л.Гантөмөр эдгээр хөтөлбөрүүдийн биелэлт орон нутагт хэрхэн явагдаж буйтай танилцаж байгаа юм. Тэрбээр Баянхонгор аймагт ажиллав.

"Авьяас хөтөлбөр"-ийн хүрээнд Баянхонгор аймагт байгуулагдсан Техник спортын хоёр клубийн нэг "Мөрөөдлийн жигүүр нисэх загвар”.  Тус клубийн 30 гаруй гишүүний нэг Ц.Пүрэвдаш нисэх онгоцны загварын улсын уралдаанд хэд хэд түрүүлж мөн энэ төрлөөрөө Азийн аварга болсон байна. Одоо Ц.Пүрэвдаш Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа гэнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба