Зохицуулах хорооны товчооны гишүүнээр ХЭҮК-ыг сонголоо

2015 оны 03 сарын 13

 

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны товчооны гишүүнээр Монгол Улсын ХЭҮК-ыг сонгосноо  тус хороо өчигдөр болсон 28 дугаар хурлын үеэрээ мэдэгдлээ. Швейцарийн Женев хотноо хуралдаж буй тус хуралд Монгол Улсыг төлөөлөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож байна. Энэ үеэр мөн ХЭҮК-д “А” статусын магадлан итгэмжлэлийг нь гардуулжээ.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба