Ажил, үйлчилгээний чанарын талаар иргэдээс санал авна

2015 оны 03 сарын 13

2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ. Та нийслэлийн ЗДТГ-ын https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee цахим хуудсанд  нэвтэрч саналаа өгнө үү. 72 асуулт бүхий санал асуулгыг  энэ сарын  20-ныг дуустал авна. Дүнг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба