Авто худалдааны цогцолборын газрыг дуудлага худалдаагаар зарна

2015 оны 02 сарын 02

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлахаар болжээ. Дуудлага 

худалдаа ирэх сарын 05-ны 10.00 цагт нээлттэй болох бөгөөд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын зургадугаар хавсралтаар баталсан журмаар зохион байгуулах аж. Оролцогчдын хүсэлтийг ирэх сарын 2-ноос эхлэн 08.00–17.00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэдэх битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авна. Бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл болон газрын байршлыг http://www.umch.ub.gov.mn/ цахим хуудсаар авах боломжтой.



Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба