Таксины есөн зогсоолд зөвхөн зориулалтын такси зогсооно

2015 оны 02 сарын 01

Нийслэлд улсын хөрөнгөөр барьсан таксины 27 зогсоол байдаг. Харамсалтай нь иргэд гэрээсээ гараад л такси барьдаг, зогсоол руу явдаггүй учраас эдгээр зогсоолын ашиглалт хангалтгүй байдаг аж. Уг нь 2013 онд баталсан стандартаар бол такси үйлчилгээг зориулалтын зогсоолоос, эсвэл дуудлагаар үзүүлнэ гэж заасан байдаг гэнэ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас хүн ам ихтэй, хотын төвийн есөн зогсоолыг такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хуваарилан өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр аж ахуйн нэгж дээрх зогсоолуудаас иргэдэд таксины үйлчилгээ үзүүлэх юм байна. Үүнийг өнөөдрөөс мөрдөж эхэлжээ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба