Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд 93.9 хувь нь хамрагджээ

2015 оны 01 сарын 28

 

            Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 5-20-нд хийсэн. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 93.9 хувь нь бүртгүүлжээ. Хамрагдаагүй иргэдийг 2015 оны II улиралд багтаан хамруулах гэнэ. Бүртгэлийг дүүргүүд хүн амын тоотой уялдуулан хийсэн бөгөөд оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн дүнг 2014 оны жилийн эцсийн хүн амын статистик мэдээтэй харьцуулан гарган, нэгдсэн мэдээлэлтэй болжээ. Ингэснээр 2015 оны цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, зөрүүтэй мэдээллийг засах боломж нэмэгдсэн байна.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба