Физикчид чуулна

2014 оны 11 сарын 14

Монголын физикийн нийгэмлэг, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн хамтран “Физикчдийн үндэсний II форум”-ыг маргааш зохион байгуулна. Хурлаар “Шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого”, “Физикийн боловсрол”, “Онолын физик ба их энергийн физик”, “Хатуу биеийн физик”, “Одон орон, геофизик”, “Электроник, Сэргээгдэх эрчим хүч”, “Цөмийн физик, технологи”, “Биофизик”, “Оптик спектр судлал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ. Хурлын төгсгөлд форумд оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн санал зөвлөмж боловсруулан гаргах юм.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба