Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээрийг дүгнэлээ

2014 оны 11 сарын 12

2013-2014 оны улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд байгуулсан бөгөөд уг  хэлэлцээрт нь зургаан бүлэг 77 асуудал тусгагдсан. Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийг гурван талаас тэнцүү төлөөлөлтэй байгуулж ажилласан байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны энэ сарын 11-нийн хурлаар хэлэлцээрийн хэрэгжилт  81.2 хувьтай байна гэж талууд дүгнэлээ. Ийн 2015-2016 оны улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг ойрын  хугацаанд хуулийн дагуу байгуулж ажиллахаар тогтлоо. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба