Энэ сарын 17-ноос цахим гарцаар хил нэвтрүүлнэ

2014 оны 11 сарын 12

 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг  өнгөрсөн аравдугаар сард үйлчилгээнд нэвтрүүлсэн. Ингэснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундэд л хил нэвтрэх юм.

Хүчин төгөлдөр гадаад паспорттой манай улсын иргэд болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл бүхий олон удаагийн визтэй гадаадын иргэд хурууны хээ, нүүрний зургийн тоон мэдээллээ таниулаад цахим гарцаар хил нэвтэрнэ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар энэ сарын 17-ноос иргэдийг цахим гарцаар хил нэвтрүүлж эхлэх аж.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба