Хугацаа нь дууссан архи, тамхийг устгалаа

2014 оны 11 сарын 12

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, II хэлтсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр “Жаргалант” ХХК-ийн “We”, “Аврага чоно” ХХК-ийн “Ozone” зэрэг шөнийн цэнгээний газар, “Сити шоп” ХХК зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь нотлогдож, хууль бусаар олсон орлого 212.000 төгрөг, 544 пиво, 108 архи, дөрвөн нэр төрлийн 255 хайрцаг тамхийг хураан улсын орлого болгов. Мөн хугацаа нь дууссан архи, тамхийг дүүргийн Захиргааны зөвлөлийн гишүүд устгалаа.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба