Үсчин, гоо засалчдын тэмцээнд Х.Болорцэцэг амжилттай оролцлоо

2014 оны 11 сарын 10

Ази, Номхон далайн бүсийн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн энэ сарын 4-5-нд Тайландын Банкок хотноо боллоо. Тус тэмцээнд 13 орны 300-гаад оролцогч өрсөлдсөн юм. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Болор” салоны захирал, Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг эмэгтэйчүүдийн үсний чөлөөт загварын төрлөөр II байр, орчин үеийн  будагтай үсний загварын төрлөөр III байр эзэлжээ.

 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба