Бүс нутгийн онцлогийг харгалзан зам тавьжээ

2014 оны 11 сарын 09

Ховд аймгийн Алтай сумын нутаг Боомын аманд Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн нээлт боллоо. Үенч сумын Тэмээнхүзүү хэмээх газраас Улаандаваа хүртэлх 110 км, Улаандаваанаас Манхан сум хүртэлх 113.5 км, Манханаас Ховд аймгийн төв хүртэлх 85.3 км хатуу хучилттай замыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хятадын төрийн өмчит хоёр компани гурван жилийн хугацаанд тавьжээ. Ингэхдээ бартаа саад ихтэй хадан хавцал, ширүүн урсгалт голууд, мөн байгалийн болон түүхийн дурсгалт биет өвүүд зэрэг бүс нутгийн онцлогийг харгалзсан байна. Ийн Ховд аймгийн төв Булган сумын Ярант боомттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоход 40 км л үлдсэн байна.

 Ховд аймагт 2012-2016 онд нийтдээ 1200 км зам тавихаар төлөвлөснөөс энэ оны байдлаар 900 км-ыг тавиад байгаа аж.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба