Бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байсаар байна

2014 оны 11 сарын 09

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс дүүргийн 14 дүгээр хорооны  иргэдийн дунд судалгаа хийхэд бичиг үсэг тайлагдаагүй 13 иргэн байжээ. 12-39 насны эдгээр иргэдэд бусдын адил сурах, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд оролцох боломж олгох зорилгоор бичиг үсгийн анхан шатны 120 цагийн сургалтад хамруулсан байна. Сургалт үнэгүй бөгөөд суралцаж буй иргэд тус төвийн хамт олон болон багшийн арга зүйд сэтгэл ханамжтай байгаа гэнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба