80 хүүхдийн ээж

2016 оны 01 сарын 20      0      1003

Өөрийн дөрөв, өрөөлийн 76 хүүхдийг нэг халуун ам бүл болгон өсгөж яваа эмэгтэйн тухай сонсоод өнгөрсөн даваа гаригт Дархан-Уул аймгийг зорилоо. Нар баруунтаагаас ээж, хөхөмдөг тэнгэрт хэдэн хэрээ зэллэн нисэх, тэртээд айлын яндангаар утаа суунаглах нь Монголын минь амар амгалан гэлтэй. Байгаль дэлхийн цагаан өмсгөл дээр нар тусан гялтганах нь эгээ л эрдэнэ мэт. Эгэл хэрнээ энгүй хүмүүс бидний дунд оршин байдагт талархнам. Идэр есийн хүйтэн хацар хайравч сэтгэлд дулаахан байна....

Угсраа автобус үйлчилж эхэллээ

2015 оны 08 сарын 17      0      4133

18.7 метр урт, таван хаалгатай, тус бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй угсраа 20 автобус долдугаар сарын 9-нөөс Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд үйлчилгээнд явах байв. Гэвч эцсийн зогсоолуудад эргэх талбайг томсгох, автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, мөн магистрал шугамын засвартай холбоотойгоор үйлчилгээнд явах хугацааг хойшлуулсан юм. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт эдгээр автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр...

МУИС-ийн дотуур байрны төлбөр 230 мянгаар нэмэгдэв

2015 оны 08 сарын 17      0      3490

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19 мянга гаруй хүүхэд төгссөн. Урьд жилүүдээс хоёр дахин цөөн хүүхэд төгссөн учраас их, дээд сургуульд элсэх оюутны тоо ч мөн энэ хэрээр багасаж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиуд алдагдлаа нөхөхийн тулд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хувийнхан урьд жилийнхээ үнийг барьж буй. Тэгвэл дотуур байрны үнэ ч мөн үүнтэй адил байна. Тодруулбал, МУИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр өнгөрсөн жил 400 мянга...

Улиастай, Гачууртын 1.4 км замыг өнөөдөр хаана

2015 оны 08 сарын 13      0      2463

  Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км замыг “Үйлсийн зам” компани нийслэлийн 6.123 тэрбум төгрөгөөр засаж байгаа. 8.4 км замынх нь ажил дуусаж, үлдсэнийг нь долдугаар сарын 30-наас засах байв. Гэвч иргэдэд мэдээлэл хүрээгүйн улмаас хугацааг наймдугаар сарын 8 болгон хойшлуулж, 2.6 км замын 1.4-ийг нь 14 хоногт засахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд тус замаар иргэд машинтай зорчих боломжгүй тул ийм хэмжээний газар алхах шаардлагатай болсон. Гэтэл оршин суугчид үүнийг...

Шинэжинст сум 124 мянган цагаан ямаатай

2015 оны 08 сарын 13      0      2653

  15 жилийн өмнө омог болсон тус ямааг өнгөрсөн дөрөвдүгээр сард ХХАА-н сайдын зөвлөлөөр үүлдүүр болгон баталжээ. Ингэснээр дэлхийн малын удмын генийн санд бүртгэдэг байна. Иймээс залаа жинстийн цагаан ямаа олон байдаг Баянхонгор аймгийн Шинэжинст сумынхан үүлдүүрээр баталсны баяраа өнөөдөр хийлээ. Тэд өнгөрсөн жил 108 мянган ийм ямаа тоолуулж, буман цагаан ямааны баяр хийж байсан бол энэ жил тоо нь 124 мянгад хүрч өсчээ. 

21 аймагт орон сууцны байнгын хороо байгуулна

2015 оны 08 сарын 13      0      2497

  Монголын Залуучуудын холбоо Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдаанаараа залууст тулгарсан бэрхшээлийг шийдэхийн тулд 16 байнгын хороо байгуулахаар болсон. Тэгвэл Орон сууцны байнгын хороо 21 аймагт салбар байгуулах ажилдаа ороод байна. Энэ сарын 7-9-нд болсон Төвийн бүсийн чуулганд оролцсон зургаан аймгийн төлөөлөгчдөд Орон сууцны байнгын хорооны дарга П.Анхбаяр хороог орон нутагт хэрхэн байгуулж, яаж ажиллах талаар заавар өгсөн юм. Уг чиглэлийн дагуу Орон сууцны...

“Залуудаа сайхан амьдаръя”

2015 оны 08 сарын 13      0      2894

Монголын Залуучуудын холбоо “Бүтээе” уриан дор 2015 оныхоо үйл ажиллагааг чиглүүлж байгаа. Тэгвэл энэ  наймдугаар сарыг “Залуудаа сайхан амьдаръя” уриатайгаар  “Залуу” сар болгон зарлалаа. Энэ нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад хүрч ажиллах, мөн залуучуудын байгууллагуудыг чадавхжуулах зорилготой аж. Уг сарын хүрээнд залуучуудын бүсийн чуулганууд зохион байгуулж, орон нутаг дахь...

Өмнөд бүсийн залуус чуулна

2015 оны 08 сарын 13      0      2460

  Монголын Залуучуудын холбоо нь Монгол орны 21 аймаг, 330 сум, есөн дүүрэгт салбартай бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас бүсийн чуулга уулзалтууд зохион байгуулсан. Зургаан жилийн турш чуулаагүй залуус энэ жилээс эхлэн бүс бүсээрээ нэгдэн, хуралдаж байгаа нь энэ.  Өнгөрсөн зургадугаар баруун бүсийн чуулга уулзалт Баян-Өлгий аймагт, наймдугаар сард төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт болсон. Тэгвэл энэ сарын 14-16-нд өмнөд бүсийн буюу Говь-Алтай, Баянхонгор, Архангай,...

Нисэх, Яармагийг хот болгон хөгжүүлнэ гэв

2015 оны 08 сарын 13      0      2581

  АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалтай танилцаж, Денвер хотын “Стаплтон” нисэх онгоцны буудлыг дахин төлөвлөсөн туршлагын талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бид Денвер хоттой олон салбарт хамтран ажиллаж байна. Денвер хот 25 жилийн өмнө нисэх онгоцны буудлаа дахин төлөвлөсөн....

Аж ахуйн нэгжүүд 9.6 тэрбум төгрөгийн тохижилт хийжээ

2015 оны 08 сарын 13      0      2737

  Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд есөн дүүргийн 152 хороонд  51 ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, иргэдийн цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтын ажилд үнэлгээ өгч, үүрэг даалгавар биелүүлээгүй газруудад өнгөрсөн тавдугаар сараас гахай, ахиц дэвшил гаргасан газруудад инээмсэглэл бүхий наалт наасан.   Уралдааны хугацаанд давхардсан тоогоор 73.033...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй