Хятад ОХУ-д газар түрээсэлж эхэллээ

2015 оны 06 сарын 15

“Хятадын “Zoje Resources Investment” корпорацын охин компани “Хуаэ Синьбан” ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт 115 мянган га газрыг 49 жилийн турш хөдөө аж ахуйн зориулалтаар түрээслэх, 176 сая юанийн өртөгтэй гэрээ байгууллаа. Хоёр тал цаашдаа дахин 200 мянган га газрыг хятад тариачдад түрээслэх талаар хэлэлцэж байна“ гэж “Жиньмин Жибао” сонин мэдээллээ. Хятадын компани түрээсэлсэн газартаа хүнсний ногоо, улаан буудай тарьж, мал аж ахуй эрхлэх гэнэ.

Мөн газар түрээсэлснийхээ хариуд Өвөр Байгалын хязгаарын хөдөө аж ахуйн салбарт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм. Хэн ч ашигладаггүй байсан хаягдсан бэлчээр, тариалангийн талбайгаа Хятадад түрээсэлсэн нь эдийн засгийн хувьд ашигтай ч нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Тэд Крымийг ОХУ-ын нэгэн хэсэг гэж БНХАУ зөвшөөрсний хариуд манай газрыг бэлэглэж байна, хятадууд газар түрээслэхдээ сэтгэлгүй хандаж, дараа нь ямар ч ашиглах аргагүй болгодог хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Харин “Хуаэ Синьбан” компанийн захирал Ли Дэмин “ОХУ-д хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа компаниуд эрсдэлээ сайн тооцоолох ёстой. Бидний авсан газар сүүлийн 20-30 жилд юу ч тариалаагүй, хөрс муу тул үүнийг боловсруулахын тулд 3000 хүн шаардлагатай. Харин Өвөр Байгалын хязгаарт тийм тооны ажиллах хүч алга. Орост газар түрээслээд гурван жил үйл ажиллагаа явуулаагүй бол хураан авдаг хуультай. Ажлаа яаралтай эхлэхийн тулд Хятадаас ажиллах хүч оруулна.

ОХУ-ын Алс Дорнод, Сибирийн бүсэд газар түрээслэхийн төлөө АНУ, Япон, БНАСАУ, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос улс өрсөлдөж байна” гэж “Хуанцю Шибао” сонинд ярьсан байна.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.115 Энэ угаасаа оросуудын уугуул нутаг биш, монголоос булаан авсан газар тул оросууд ямагт хүйтэн сэтгэлээр хандсаар ирсэн. Одоо хятадуудад түрээсэлж тэнд амьдардаг монгол угсаатнуудыг шахаж байна.
27.123.214.115 тийм шүү Оросууд алсын хараагүй тэнэг бодлогоо дандаа хийсээр ирсэн
  • 2015 оны 06 сарын 16
112.72.13.128 Монголыг тойроод бүсэлчихлээ

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.