Н.ТӨГСЦОГТ ӨРСӨЛДӨГЧӨӨ ХҮНД ЦОХИЛТООР ЯЛЛАА

2015 оны 04 сарын 20

МУГТ, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа өчигдөр хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Мануэль Рубалькава байв.

Өдгөө 26 настай тэрбээр мэргэжлийн дэвжээнд 14 тулаан хийн хоёр удаа хүнд цохилтоор ялж, 12 удаа ялагдсан “Зөрүүд” хочтой тамирчин юм.

“Stub hub” хэмээх задгай цэнгэлдэхэд болсон тус тоглолтод Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, ээлжит ялалтаа байгууллаа. Ийнхүү манай тамирчин мэргэжлийн боксын рингэнд хоёр тулаан хийж, хоёуланд хүнд цохилтоор яллаа.

Ц.ЭНХТҮВШИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ц.Энхтүвшин

"Таван цагариг" сонины Америк дахь сурвалжлагч. 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн анги дүүргэсэн.