З.Энхболдын стресс ба Н.Алтанхуягийн тэсрэлт

2016 оны 04 сарын 05      7      2652

Цагдаа, хүчний байгууллагынхан айдастай байна. Тэр дундаа З.Энхболд “Би хэнийг ч томилдоггүй, ямар ч томилгоо хийдэггүй. Цагдаагийн дарга, шүүх, прокурорын томилгоог хэн хийдгийг бүгд мэдэж байгаа” гэх утгатай үг хэлснээс хойш энэхүү өөхөнд боолттой чулуунд оногдсон эрхмүүд бүр ч эмзэглэх болов. Эрх баригч намын фракц хоорондын тэмцлийн хөлд хамгийн ихээр өртөж буй нь цагдаа, шүүхийнхэн болохоор арга ч үгүй. АН-ыг татаж унагахдаа тулаад буй эл зөрчил Ц.Элбэгдорж, З.Энхболд...

СОНГУУЛИЙН ХОРИГДОЛ

2016 оны 03 сарын 29      1      899

“...Тэгж яривал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх. Би Баттулгатай зөндөө ярилцаж байсан. Тавантолгойг би авъя гэж надад хэлсэн. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулагчид нь өөрсдөө тэднийг сонгохгүй байна шүү дээ...” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танхим дүүрэн хүний өмнө ийнхүү мэдэгдлээ. Телевизийн дэлгэцийн ард нуугдсангүй. Сонины хуудсаар эл ярилцлагаа дамжуулаад, өөрөө ард нь учир битүүлэг үлдсэнгүй. Дээр нь тэрбээр “Төрд ажиллах гэж байгаа бол хулгай л битгий...

ТАЛ ЕЭВЭНГИЙН ХЭРЭГ БА ЭРХ МЭДЛИЙН ЭРЭЛ

2016 оны 03 сарын 22      2      789

Боролдой, Долдой хоёрын дунд сураггүй алга болж орхисон тал еэвэнгийн хэргийг санаж байна уу? “Зэрэг нэмэхийн өмнө” киноны хамгийн хоржоонтой хийгээд хорлонтой агшнуудын нэг. Сонгууль дөхсөнийг ч хэлэх үү, сүүлийн үед улс төрийн намын дарга нар учирлаж, тайлбар тавих нь олширлоо. Еэвэнгийн тал буюу эрх мэдлийнхээ нэг хэсгийг сонгогчдоос нэхэж шаардах нь ч ихсэв. Тал еэвэнгийн хэргийг үе үе санагдуулж буй тэдний үйлдэл аль ч талаас нь харсан зэрэг нэмэхээр мордсон хошуу...

Парламент дахь КОМПАНИЙН засаглал

2016 оны 03 сарын 15      2      921

Ноолуураа угаагаад мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхгүй дээ хэмээн “Буян” компанийн Б.Жаргалсайханыг нүд үзүүрлэж байсан XX зууны сүүлч үеийг эргэн саная. Үнэндээ бол Монголын анхны улс төрийн гурван хүчний нэг болох БНН-ыг байгуулан, сонгууль алгасалгүй оролцож явсан энэ нөхөр хатуу үг, хажиг зангаараа улс төрийн хүрээнийхний дургүйцлийг төрүүлэхийн зэрэгцээ “Буян” Жагаа хэмээх бизнес эрхлэгчээс үнэртэж асан мөнгө ялагдлын айдсыг төрүүлсэн хэрэг. Ийнхүү улс...

ЗАЛУУ БА ХӨГШИН, НАРА БА ЭРДЭНЭ...

2016 оны 02 сарын 29      62      13224

Баянгол дүүрэгт С.Эрдэнийн эсрэг дуучин Нара бие даан нэр дэвших тухай шуугиан дэгдээд өнгөрлөө. Гитарчин Өөжгий “Нара ядаж л Японд төгссөн ориг дипломтой, залуу хүн юм чинь идэж уух арга барилаа олчихсон хашир хөгшчүүдтэй харьцуулахад авлигын сүлжээнд ороогүй, цагаахан, энэ тал дээрээ эвдрээгүй” хэмээн түүнийг цээжээрээ хамгаалав. Цахим ертөнцийг хэсэгтээ цалгиулсан эл шуугианы цаана нийгмийн болон улс төрийн утгаараа хэд хэдэн шалтгаан болоод гаргалгаа нуугдаж буй юм....

МАНЬ ЭР БА УЛС ТӨРИЙН ОЛИМП

2016 оны 02 сарын 23      0      421

Тусгайлан сонгосон 43 зочид буудал, тэдгээрт хөнгөлөлттэй зээлээр олгох 150 тэрбум төгрөгийн хэрэг босож ирэв. Эл хэрэг үүгээр дуусахгүй. Хуягласан таван төмөр хүлэг, цагдаагийн 53 ширхэг машин, 3000 байнгын болон түр ажлын байр, төсөвт 2015-2016 онд хүндрэл учруулж буй гэх 29 тэрбум төгрөг дээр нь нэмэгдэнэ. Үүнээс гадна томоохон бүтээн байгуулалтууд, нийслэлийн зам талбайн өргөтгөл гэхчлэн хөвөрнө. Энэ болгонтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр холбогдож, саар хийгээд сайн үгсийг...

Найзуудынхаа тооноос хаслаа

2016 оны 02 сарын 02      6      799

Энэ үгийг би хэлээгүй юм шүү. СЕО клубийн ерөнхийлөгч, “Хас” санхүүгийн нэгдлээр овоглодог Ч.Ганхуяг улстөржсөн хувийн арга хэмжээнийх нь эхний шат урвагчид болон популистуудыг найзынгээд ихээхэн шазууртай мэдэгдсэн харагдсан. Ч.Ганхуягтай харьцуулахад арай албаны байдлаар тэмцэл өрнүүлж буй бас нэг хүн бол МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат. Өнөөгийн цаг үе, нийгэмд тодорхой хэмжээгээр танигдсан энэ хоёр залуугийн тэмцлээс эерэг ба сөрөг талыг анзаарч болно. Бид амьсгалж...

ЯМАР НЭГЭН ШУЛАМ

2016 оны 01 сарын 26      1      459

Эрх баригчдын дарангуйллыг зогсоохын тулд шуламтай ч гар барихад бэлэн хэмээн шантаршгүй дайчин Ц.Нямдорж үг алдав. Уг нь түүнээс сэтгүүлч бүсгүй ямар нэгэн шулмын тухай асуугаагүй. “МАН цаашдаа МАХН-тай нэгдэх үү” хэмээсэн товч бөгөөд тодорхой асуултад Ц.Нямдоржийн өгсөн хариулт Монголын улс төрийн өнөөгийн байдлыг юу юунаас илүү тодорхойлж орхисон нь энэ. Н.Энхбаярын дарангуйлал хэмээх хэллэг тухайн үед зүгээр ч нэг бий болчихоогүй. Ганц хүний эрх мэдэл газар...

Нүүрсчдийн нам ба МОНГОЛЫН ГАЦАА

2016 оны 01 сарын 21      0      772

Гацчихлаа. Хаана яваагаа мэдэхгүй, цаашдаа яахаа ч ойлгохгүй... Гацна гэдэг л энэ байх. Угтаа бол живж буйгаа хөвж байна хэмээн эндүүрч, сэлж яваагаа живж үхлээ гэж андуурахыг гацаа хэмээж буй юм. Нэгэнт живэх, хөвөхийн алин болохыг мэдэхгүй тохиолдолд үүссэн нөхцөл байдлаас гарах арга зам ч бас хаалттай гэсэн үг. Чухам хэн, ямар эрх ашиг, учир шалтгаанаар, юуны учир зуун зууны турш хөгжлийн зүг тэмүүлсээр ирсэн Монголыг ийнхүү гацааж орхив оо? Эдүгээ улс төр болон эрүүгийн гэх...

Өчигдрийн харуусал, маргаашийн сануулга

2016 оны 01 сарын 14      1      1678

Одоогоос 15 жилийн өмнөх яг энэ өдөр Увс аймгийн Малчин сумыг зорин хөөрсөн нисдэг тэрэг зуднаар нэгдэн хөдөлж, зутарсан малчдадаа гар сунган тусалдаг асан хуучин цагийн гэгээн уламжлалыг маань олон оны дараа эргүүлэн авчирсан. Гэвч монгол хүн бүрийн сэтгэлд гэрэл асаасан энэ мэдээ төдөлгүй гашуудлаар солигдсон нь уг нисдэг тэрэгт сууж явсан олон улсын шинжээчдийн баг, тэднийг урьж авчрахын зэрэгцээ ахалж хөдөлсөн УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын хүн аймшигт ослоор амь эрсэдсэн явдал...