“Хэрээт төгөл” Эрхүүг зорьжээ

2015 оны 09 сарын 23      0      4178

ОХУ-ын театрын нэрт зохиолч Александр Ванпиловын нэрэмжит олон улсын драмын урлагийн X наадамд УДЭТ-ынхан оролцож байна. Тодруулбал, энэ сарын 20-нд эхэлсэн, 26-н хүртэл үргэлжлэх наадамд Александр Ванпиловын “Хэрээт төгөл”-ийг ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн найруулснаар тоглох юм байна. Хүмүүний ёс жудаг, мөн чанарыг харуулсан нэг бүлэг, инээдмийн эмгэнэлт жүжигт тоглосон ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Г.Урнаа тэргүүтэй 16...

“Дууны хорвоо”-г Б.Батбаатар өнгөлжээ

2015 оны 09 сарын 23      0      4604

“Зүүдний говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл”, “Ус мөрөн олон чиг”, “Хорвоод ганцхан ээждээ” зэрэг түмний сэтгэлд мөнхөрсөн дууны эзэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойн хүрээнд түүний төрсөн нутаг Булганд “Дууны хорвоо-2” уралдаан зохион байгуулсан юм. 10 жилийн өмнө энэ уралдааны анхныхыг  зохион байгуулж байжээ. 79 дуучин оролцсон...

Э.ЭНХМӨНХ: МОНГОЛ ҮХРИЙН МАХАА ДЭЛХИЙД ТАНИУЛАХЫГ ХҮСДЭГ

2015 оны 09 сарын 23      0      6666

Хятадын хамгийн олон үзэгчтэй “The Brain” шоунд Монголын оюун ухааны академийн тамирчин, 2014 онд Ой тогтоолтын өсвөр насны ангилалд дэлхийн аварга болсон Э.Энхмөнх оролцохоор болжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Өөрийгөө танилцуулахгүй юү? -“Арвис” дунд сургуулийн ХII ангид суралцдаг. 2013 оны арваннэгдүгээр сараас Оюун ухааны академид суралцаж, хоёр сарын дараа тамирчны түвшний 10 төрлөөр хичээллэж эхэлсэн. Мөн оныхоо гуравдугаар сард Ой тогтоолтын...

Герман дуучин монгол хөгжимчидтэй хамтарна

2015 оны 09 сарын 22      0      4064

Гёте институтийн санаачилгаар Хөгжим бүжгийн коллеж, “Их талын жааз” ТББ хамтран  монгол жаазыг “чулуу” болгох зорилгоор 30 гаруй хөгжимчинд өнгөрсөн жил сургалт явуулсан. Тэр үед 62 мянган еврогийн төсөвтэй төслийн хүрээнд ХБК-ийн хоёр танхимыг жааз хөгжмийн онол дадлагын анги болгон тохижуулж, олон зэмсэг авчирч, Герман, Франц, Голландын алдартай олон уран бүтээлчийг урьж хичээл заалгаж байсан бол энэ жил дахин элсэлт авч 12 хөгжимчин сургаж буй. Тэгвэл эл...

Э.ХҮРЭЛБААТАР: Уншигчид миний нийтлэлээр амьсгалахад машиныхаа түлхүүрийг эргүүлж, исгэрмээр санагддаг

2015 оны 09 сарын 21      6      5799

“Сэтгүүлчид бусад салбарынхнаас бага, яаж амьдралаа болгодог юм бэ гэмээр цалинтай. Анх сэтгүүлч болчихоод автобусны мөнгөгүй үргэлж алхахаар гутлын ул дороо цоорчихно. Уландаа өргөстэй юм уу гэж эхнэр гайхдаг. Сард гурван гутал элээнэ. Тооцож үзэхээр энд тэндээс мэдээ авсаар өдөрт 20 гаруй км алхсан байдаг. Гэсэн ч сайн нийтлэл бичвэл тэр өдөртөө л сэтгэл санаа үүлгүй тэнгэр шиг цэлмэж, тэр тухайгаа эхнэртэйгээ гангар гунгар ярилцан харих хамгийн гоё” хэмээн саяхан...

Т.Сэр-Од: Гараа хумьж суухын оронд хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж бодсон

2015 оны 09 сарын 18      0      4644

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Doresound” продакшн байгуулжээ. Түүний нэрийг тонгоруулбал ноотны цагаан толгойн эхний хоёр эгшиг учир продакшнаа ийн нэрлэжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Продакшн байгуулсанд баяр хүргэе. Хэзээ нээлтээ хийсэн бэ? -Гурван жилийн өмнөөс төлөвлөж, өнгөрсөн хавраас үйл ажиллагаагаа бага багаар явуулсаар одоо л жигдрүүлж байна. Урлагийнхан төрөөс зохих зүйлсийг шаардаж болох ч өөрсдөө гараа хумьж суулгүй...

Б.НЯМХҮҮ: ХҮНИЙ АМЬДРАЛ ЯГ Л ЭРЧИЛСЭН ЗУРААС ШИГ

2015 оны 09 сарын 18      5      7658

Артист Б.Нямхүү гэсэн фэйсбүүк хаягтай хэзээ ч юм бэ найз болчихож. Орчлонгийн олон даваа гүвээг туулсны илэрхийлэл гэмээр үрчлээ юутай, ухаалаг харцтай өвгөн зайрангийн дүрслэл бүхий хөрөг зураг нүүр хуудастаа байрлуулсан хаягийг лавшруулан үзэхэд гарцаагүй анхаарал татмаар олон уран зураг байв. Энэ хаягийн эзнийг огт танихгүй ч ярилцах хүсэлт тавихад СУИС-д ирэхийг хүссэн. СУИС-ийн монгол зургийн ангид багшилдаг тэрбээр “Жангар” хүүхэлдэйн киноны баатрын дүрийг...

“А.Блокийн шүлгээр хийсэн ДУУ сонирхолтой байх болов уу”

2015 оны 09 сарын 17      0      4288

“Фрийзон” хамтлагийн ахлагч Э.Энхтөр энэ сарын 25-нд “Вегас” клубт тоглолт хийх болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа. -Тоглолтоо хийхээр болсонд баяр хүргэе. Ямар онцлогтой вэ? -Би урьд нь ганцаарчилсан тоглолт хийж байгаагүй. Бие даасан хоёр ч цомог гаргасан учир тоглолт хийх цаг иржээ. 2006 онд гаргасан “Би явсаар”, 2010 оны “Үнэн, эсвэл худал” цомгийнхоо бүтээлүүдээс болон “Фрийзон” хамтлагийн,...

Лам нарын урласан шаазан аягуудыг толилуулжээ

2015 оны 09 сарын 15      0      4641

Монголын шаазан ваарын үйлдвэр байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан  “Монгол шаазан аяга” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд дэлгэжээ. Энд Хятад, Орос, Солонгос, Вьетнамаас манай улсад нэвтэрсэн болон, тус үйлдвэрээс гадаадад захиалгаар нийлүүлдэг байсан 100 граммаас гурван литр хүртэлх хэмжээтэй 500 гаруй аяга тавьсан аж. Тус үйлдвэрийг анх Зүүн хүрээний лам Х.Дагвадорж толгойлж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд лам нар үүрэг гүйцэтгэж байсан тул монголчуудын төвд...

“Цагийн эмээ” тусална

2015 оны 09 сарын 15      0      3229

ОХУ-ын Владимир мужид “Цагийн эмээ” нэртэй сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Бага насны хүүхдүүдтэй гэр бүлд туслах, тэтгэврийнхний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой төсөл наймдугаар сард эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд хүмүүс долоо хоногт хэд хэдэн удаа эмээ нараар үнэ төлбөргүй туслуулах боломжтой аж. Одоогоор 35 эмээ сайн дураар ажиллахаар гарын үсгээ зуржээ. Зохион байгуулагчид энэ сайн үйлсийн хөтөлбөрөө Москвагийн ойролцоох хотуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж...

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй