ТАРНИЙН УНШЛАГАТАЙ Дээгий

2015 оны 12 сарын 10      4      4124

Ням гариг бүрийн үдэш монголчуудыг дэлгэцийн өмнө уяж, санаа нэгтгэж, бас маргалдуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, зарим үгээрээ олны дургүйг хүргэж, бас хайрыг татсан хийлч Ч.Дэлгэрцэцэгийг “Фэн клуб” онцоллоо. Төрсөн он, сар, өдөр : 1978 оны тавдугаар сарын 3. Биеийн өндөр : 170 см. Шашин, шүтлэг : Буддын шашинтай, Янжинлхам бурхныг шүтдэг. Дуртай өнгө: Ногоон. Дуртай хоол : Ясны шөлөөр хийсэн ногоотой шөл....

Мартчих гээд л байна

2015 оны 12 сарын 07      0      4858

Цагтаа цалгиж, алтан тайзыг эзэгнэж явсан уран бүтээлчдийн мэндэлсний тэгш ойг тэмдэглэх “Бид мартахгүй” арга хэмжээ өчигдөр боллоо. Нэг талаараа харамсалтай юм аа. Энэ хорвоод байсныг нь ч мэдээгүй жүжигчин олон байдгийг ойлгов. Тухайн цагтаа л уран бүтээлчийг амьдруулдгаараа театр их харгис юм. УДЭТ-аас 10 дахь жилдээ зохион байгуулсан энэ ажлын хүрээнд “Дэлдэн боохой” нэрээр алдаршсан Ч.Лувсансодномын мэндэлсний 120, Төрийн шагналт, ардын жүжигчин...

Э.БАТХҮҮ: ӨР ЯАХ ВЭ, БАРАГДААД Л ДУУСНА. ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ Л ЯВБАЛ БОЛЛОО

2015 оны 12 сарын 07      1      5232

“Шинэ үе” продакшны жүжигчин Э.Батхүүтэй ярилцлаа. -Тан руу залгахад Монгол Улсын төрийн дуулал эгшиглэдэг юм билээ. Та хэр эх оронч вэ. Эх оронч хүн ямар байх ёстой вэ? -Эх оронч шүү. Барьдаг байсан бүх дугаараа Монгол Улсын төрийн дуулал, “Халуун элгэн нутаг” эгшиглэдэг байхаар тохируулдаг. Эх орны төлөө сэтгэл, зүтгэл гудамжинд хог хаяхгүй байхаас л эхэлнэ. Эх оронч гээд л учиргүй бослого, хөдөлгөөн зохион байгуулах нь гол биш. Ухамсраа...

Ж.ХУЯГБААТАР: 114 ДҮГЭЭР ЭЛЕМЕНТИЙН ХИМИЙН ШИНЖ ЧАНАРЫГ СУДЛАХ ТУРШИЛТАА АМЖИЛТТАЙ ДУУСГАЛАА

2015 оны 12 сарын 02      10      7227

Германы Гельмгольцын хүнд ионы судалгааны хүрээлэнгийн Хэт хүнд элементийн химийн судалгааны багийн физикч, доктор Жадамбаагийн Хуягбаатартай цахимаар холбогдлоо. -Яагаад энэ мэргэжлийг сонгосон талаар ярилцлагаа эхэлье? -Юмсын үүслийн талаар сонирхдог үе хүүхдүүдэд бий. Би багадаа “Яагаад” гэж ээж, ааваасаа их асуудаг байлаа. Үргэлж томчуудыг шалгаагаад байвал сүүлдээ залхаж, хариулахгүй тул өөрөө бүгдийг номноос мэдэж авах хэрэгтэйг ойлгосон. Нэгдүгээр...

М.Уянсүх: БИ НЭР АЛДРЫН ХААНААС хүн чанарынхаа боол байхыг илүүд үзнэ

2015 оны 12 сарын 01      0      3648

“Дэлхийн яруу найргийн түүвэр”-т шүлэг нь багтсан уран бүтээлчдээс шилдэг зургаад багтсан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Дархан хотод аж төрдөг яруу найрагч М.Уянсүхтэй цахимаар холбогдож ярилцлаа. -Таны жинхэнэ нэрийг Сүхбаатар гэж дуулсан. Яагаад Уянсүх нэртэй болчихсон юм бэ? -Миний жинхэнэ нэр М.Сүхбаатар гэдгийг утга зохиолын хүрээнийхэн одоо бараг бүгд мэддэг болжээ. Увс аймгийн “Тулга” сонины эрхлэгчээр ажиллаж байсан найз Г.Бадамсамбуу...

Заавал...

2015 оны 11 сарын 29      0      3323

Автобус хүлээгээд бээвийж зогсохдоо “Амьтад шиг ичээнд нуугдаж, дулаарахаар ажлаа хийдэг байсан бол гоё” гэж найзуудтайгаа ярилцан, дараагийн цалин буухаар дулаан хүрэм авах юм шүү гэж бодлоо. Гэсэн ч чадсангүй ээ, аахар шаахар асуудал тулгарчихлаа. Дараагийн цалин буух үед төрсөн өдөр минь таарна, бас гар утас, интернэт, кабелийн төлбөр гэсээр хүрэм авах мөнгө лав үлдэхгүйдэг ээ. Тэгсээр идэр ес ч эхэлж, энэ хүйтэнд дасчихна. Дараа жил, дараа жил л яг хүрэм авна аа....

Английн гарамгай гитарчин Монголд тоглоно

2015 оны 11 сарын 26      0      3728

Английн гарамгай гитарчин, ая зохиогч, дуучин Жон Гомм “Амантун” энтертайнментийн урилгаар Монголд ганцхан удаа тоглох нь. Тэрбээр маргааш, нөгөөдөр Хонконгод, ням гаригт БНСУ-д тоглоод, ирэх сарын 2-нд Монголын “Айви” ресторанд, дараах өдрүүдэд нь БНХАУ-д уран бүтээлээсээ толилуулах нь. Монгол дахь түүний тоглолтод “Шөнийн галт” тэрэг хамтлаг оролцох юм байна. Хоёр настайдаа үкүлэлэ хөгжимтэй танилцсан тэрбээр дөрөвтэйдөө гитар сурч, зургаатайдаа...

Х.МЭРГЭН: Зохиолчийн урыг гүйцэхгүйн шаналан их хэцүү

2015 оны 11 сарын 25      43      38596

Хүүхэд ахуйдаа цэнхэр дэлгэцнээ нүүрээ наах шахам үздэг байсан амттайхан кинонуудыг дуу оруулсан Цэмпилмаа, дууны найруулагч Гүндэгмаа, орчуулсан Мэргэн гэх нэрс хүчээр төгсгөж байх шиг санагддаг байж билээ. Тэдний царай танил биш ч алдар нь олны чихэнд хоногшжээ. “Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Мэргэн гуайтай ярилцах гэж байгаа“ гэж хүнд хэлтэл түүнийг таньсангүй. “Яагаа вэ. Орчуулсан Мэргэн” хэмээн “чухал” өнгөөр хэлэхэд сая учрыг ойлгох жишээтэй....

Б.Шинэбаяр: Нуулгүй хэлэхэд эротик кинонд ч тогломоор байна

2015 оны 11 сарын 24      4      6463

Бүдүүвтэр хоолой, бага зэргийн ширүүн төрх, дунд зэргийн нуруунаас нь болоод түүнийг Ромеогийн дүрд тохирох, эсэхэд эргэлзсэн хүн цөөнгүй. Гэвч тэрбээр өвөрмөц тавилтай жүжгийн, Монголын гурав дахь үеийн Ромео байж чадлаа. 2013 онд СУИС төгссөн, “Аав” киноны дүрээрээ олны нулимсыг дуслуулсан Б.Шинэбаяртай уулзахад царай нь цонхийж, хоолой нь сөөжээ. Өчигдрийн тоглолтын үсний гелиэ ч арилгаагүйгээс нь үзэхэд түүний бие тааруу байгаа бололтой. Тэрбээр хатгаа...

Тасалбарын хэлтэрхийгээр урлагийн бүтээл туурвижээ

2015 оны 11 сарын 16      0      4216

Японы метроны ажилтан зорчигчдын тасалбарын хэлтэрхий ашиглан галт тэрэгний буудлын уран зураг бүтээжээ. Осакагийн Ниши Юмеда буудлын хананд байрлуулсан уг зургийг Киотогийн их сургуулийн оюутан твиттер хуудсандаа тавьсныг нэг өдрийн дотор 30 гаруй мянган хүн тараасан байна. Нэрээ нууцалсан 46 настай ажилтан байгууллагынхаа 50 жилийн ойд зориулж үүнийг бүтээсэн гэнэ. Тэрбээр тасалбар цоологч машинаас гардаг хар, цагаан цаасны 153.600 гаруй хэлтэрхий ашиглан чимхүүрээр нааж урласан юм байна....

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй