”Miss Мongolia 2014”-ийн бүртгэл эхэлжээ

2014 оны 09 сарын 04      0      608

    Монголын сайхан бүсгүй шалгаруулах "Miss Mongolia 2014"  тэмцээн 11 дэх жилдээ болох нь. Тэмцээнд оролцох хүсэлтэй, өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэдгүй, 165 см-ээс дээш өндөртэй, 18-25 насны бүсгүйчүүдийг бүртгэж байгаа аж. Мисс модель, фото мисс, мисс авьяас, мисс бикини, мисс спорт, мисс гүүүдвил (ухаалаг) зэрэг төрөлд шилдгүүдийг тодруулна. Оролцогчдыг  www.MISSMONGOLIA.mn  хуудсаар дамжуулан бүртгэж байна.  

Таван метр урт матар олжээ

2014 оны 09 сарын 04      0      918

  АНУ-ын Алабама мужийн анчин Мэнди Стокс дэлхийн хамгийн том матар барьжээ. Уг матар таван метр урт, 460 кг жинтэй аж. Үүнээс өмнө 2007 онд Техас мужаас 4.5 метр, 380 кг жинтэй матар барьж байсан гэнэ. 

Диана гүнжийн хуримын бялууг заржээ

2014 оны 09 сарын 03      0      485

Уэйльсийн хунтайж Чальз, Диана гүнж нарын хуримын бялууны хэсгийг цахим худалдаагаар заржээ. 1981 оны долдугаар сарын 29-ний бялууг  нэрээ нууцалсан эрхэм 1375 ам.доллараар худалдан авсан байна. Бялуу 33 жилийн тэртээх анхны хайрцагтайгаа байсан бөгөөд “Танд Хааны гэр бүлээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн бичиг бүхий ил захидалтай аж. 

Дэлхийн хамгийн том хөвөгч нарны цахилгаан станцыг Японд барина

2014 оны 09 сарын 03      0      602

Японы “Кеосера” корпораци, Токиогийн төв лизингийн корпораци хамтран усан дээрх дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц барихаар болжээ. Төслийн хүрээнд Като хотын Нишихара цөөрөмд 1.7 мегаватт, Донпин цөөрөмд  1.2 мегаватын хүчин чадал бүхий станц босгох  юм байна. Энэ нь 500-900 өрхийн хэрэглээг хангах эрчим хүч аж. 

Малчин эрийн ”бүтээл”

2014 оны 09 сарын 02      0      779

Өмнөговь аймгийн Номгон сумын малчин мотоциклоо ийн шинэчилжээ.

Том Хэнкс тамыг хайна

2014 оны 09 сарын 02      0      414

"Да Винчи код" киноны гурав дахь анги  ирэх оны арванхоёрдугаар сарын 18-нд үзэгчдийн хүртээл болох нь. Зохиолч Дэн Брауны "Инферно" туужаас сэдэвлэсэн киног Рон Ховард найруулах бол Том Хэнкс гол дүрд тоглох гэнэ. Шинэ ангид судлаач Роберт Ландон тамын эрэлд гарах аж.   

”Монгол Европын XIII зууны түүхэн учрал”-ын талаар хэлэлцэнэ

2014 оны 09 сарын 01      0      663

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, ХБНГУ-ын Бонны их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран маргааш "Монгол Европын XIII зууны түүхэн учрал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэнэ.  Монгол, Германы дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд Монгол, Герман, Казахстан, Киргиз, ОХУ-ын эрдэмтэд оролцох аж. 

Түүх өгүүлэх 12 сая зургийг цахимаар цацна

2014 оны 09 сарын 01      0      695

Дэлхийн түүх өгүүлэх 12 сая ховор зургийг цахим орчинд  үнэ төлбөргүй үзэж болох нь.  АНУ-ын эрдэм шинжилгээний ажилтан Калев Леетару 1500-1922 онд хамаарах гэрэл зураг, эх бичгүүдийг цахим орчинд байрлуулах төсөл эхлүүлж, одоогоор гурван саяыг хуулаад байна. Flickr.com хуудсанд нэвтрэн "Internet archive books images" хаягаар зургуудыг үзэх боломжтой аж. 

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй