“Авьяас” ордон туялзуур сэлэмний дугуйлантай болжээ

2014 оны 09 сарын 18      0      2164

  Монголын туялзуур сэлэмний холбооныхон  эл спортоо түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Төрийн шагналт, ардын жүжигчин Цогзолмаагийн нэрэмжит “Авьяас “хүүхдийн ордонд дугуйлан нээхээр болжээ.  Тус холбооны дасгалжуулагчид хичээл заах  бөгөөд  15 орчим хүүхэд бүртгэх юм байна. Бүжиг, шатар, таеквондо, уран нугаралт, төгөлдөр хуур, морин хуур, драм уран сайханы  дугуйлан хичээллүүлдэг  “Авьяас”  ордонд 300 орчим хүүхэд...

Монголд эгшиглэж байгаагүй зохиолуудыг тоглоно

2014 оны 09 сарын 18      0      1865

  Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг бакалавр, магистрийн зэрэгтэй төгссөн анхны монгол хийлч М.Хулан энэ сарын 25-нд ДБЭТ-т тоглолтоо хийх нь.  “Classica paradise” тоглолтод Макс Брух, Пьетро Масканьи, П.И.Чайковский, Ф.Шопен, С.В.Рахманинов, Ж.Гершвин, А. Пьяццолла, К.Гардель, Э.Морриконе, Ж.Уилльямс, С.Прокофьев нарын хөгжмийн зохиолчийн Монголд эгшиглэж байгаагүй оркестр болон хийлийн гоцлол хөгжмүүдийг толилуулах гэнэ....

Монголыг сурталчилдаг япон морин хуурч тоглоно

2014 оны 09 сарын 18      0      2450

 Монгол, Японы соёлын харилцааны 40 жилийн ойн хүрээнд морин хуурч Нагиса Абэ тоглолтоо хийх нь. “Морин хуурын чуулга”, “Нагисаг дэмжигчдийн холбоо” хамтран зохион байгуулах тоглолт энэ бямба гаригт, Төв Хаан банкны театрт болох аж. Монгол ардын дуунууд болон Японы үндэсний дуунуудыг толилуулах эл тоглолтын тасалбар 20 мянган төгрөг.  

Балар эртний загас устах аюулд оржээ

2014 оны 09 сарын 16      0      1968

140 сая жилийн тэртээгээс өдгөө хүртэл оршин тогтносон хилэм загас мөхлийн ирмэгт очжээ.   Хятадын эрх баригчид сүүлийн 10 гаруй жил орон нутгийн эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэхээр Янцзы мөрний дагуу олон далан барьсан нь орчны доройтолд оруулсан байна.    Мөн хяналтгүй загасчлал, усан тээврийн ачаалал, гол мөрний бохирдол эл ховор загасны үржилд аюул учруулаад байгаа аж. Хятадын загас агнуурын шинжлэх ухааны академийнхан “Сүүлийн нэг жилийн хугацаанд ямар ч...

Шоколадаар данх урлажээ

2014 оны 09 сарын 16      0      3104

Английн инженер Жон Костеллогоор ахлуулсан баг шоколадаар данх хийжээ. “Nestle” компанийн Бүтээгдэхүүн технологийн төвийн эрдэмтдийн бүтээсэн хар шоколадан данх цайг идээшүүлэх үүрэгтэй аж. Гэвч данханд хийсэн усаа хоёр минутын дотор юүлэхгүй бол хайлах гэнэ. Эрдэмтдийн зургаан долоо хоног урласан данхны 65 хувь нь какаоны чулуулаг бөгөөд хатуулагтай өөх тосоор бэхжүүлжээ. Хэрэглэгчдэд баяр жаргал мэдрүүлэх ид шидтэй данханд хийсэн усанд шоколадны амт ордог юм байна.

Түүх, соёлын дурсгалын хамгаалалтыг шалгажээ

2014 оны 09 сарын 16      0      1400

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийжээ.  Дүүргүүдэд илэрч буй зөрчлүүдээс дүгнэхэд соёлын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тогтворгүй байдал, барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрхзүйн мэдлэг, өвүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг, "Соёлын өвийг хамгаалах" тухай хуулийн хэргэжилт хангалтгүй зэргээс хамаарч алдагдах, эзэнгүйрэх, гэмтэх эрсдэлд орсон гэнэ.

Монголын баг тусгай байранд шалгарчээ

2014 оны 09 сарын 10      0      1257

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд зохион байгуулсан “ABU Robocon 2014” тэмцээн Энэтхэгт болж, 17 орны 18 баг оролцсон байна. Вьетнамын баг нэгдүгээр байранд орсон бөгөөд дараа жилийн тэмцээн Индонезид болох гэнэ. Эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС-ийн МХТС-ийн “Телеком Монголиа” баг тусгай байранд орж, “Мабүчи мотор” компанийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

21 дүгээр байранд оржээ

2014 оны 09 сарын 09      0      1168

Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд манай тамирчид 21 дүгээр байранд оржээ.  ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар эл төрөлд оролцож, багаараа 1854.7 оноо авсан байна. Харин БНХАУ-ын баг 1886.5 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчилэн түрүүлж, Орос 1880.5, Беларусь 1874 оноогоор удаалжээ. 

Зурганд үлдсэн түүх

2014 оны 09 сарын 09      0      1612

“Та түүхээ мэдэхгүй бол танд зохиож өгөх хүн элбэг олдоно” хэмээн гүн ухаантан Цицерон хэлсэн удаатай. Түүхийн хичээл уйтгартай, зураггүй зузаан ботиудад үйл явдал, баримтыг багтаадаг болоод ч тэр үү,  орчин үед манайд эх түүхээ сайн мэддэг, сонирхдог хүүхэд цөөрсөн гэхэд хэлсдэхгүй. Үүнээс улбаалж Монголын түүхийг гуйвуулж, эх орноо дөвийлгэсэн гаднын бүтээл, хүүхэлдэйн кинонуудыг ч манай залуучууд амтархан үзэж, тархиа угаалгадаг. Харин гаднын улсууд түүхээ дээдлэн,...

Арабчууд 24 каратын алт ”ууж” байна

2014 оны 09 сарын 04      0      797

Арабын нэгдсэн Эмират улсын архи үйлдвэрлэгчид 24 каратын алтны хольцтой дарс худалдаанд гаргажээ. "Lussory" нэртэй, спиртийн хольцгүй эл дарсыг тус улсын иргэд хурим, төрсөн өдөр зэрэг баяр ёслолд зориулж авч байгаа гэнэ. Дарсаа Испанид тариалсан усан үзмээр хийдэг аж.      

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй