Настнуудыг асардаг робот бүтээжээ

2015 оны 02 сарын 26      0      1901

Японы хүн амын дийлэнх хувийг ахмадууд эзэлдэг болсон. 2060 он гэхэд тус улс одоо ажил хийж буй иргэдийнхээ тал хувийг алдана гэсэн тооцоо байна. Хүмүүс олон хүүхэдтэй байхаас зайлсхийх болсноор ирээдүйд ахмадуудаа асрахад бэрхшээл тулгарна хэмээн япон эрдэмтэд санаа зовниж байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд туслахаар “Райкен тархи” шинжлэх ухааны хүрээлэн болон “Сүмитомо рико” хэмээх резин үйлдвэрлэгч компани хамтран сувилагч робот бүтээхээр туршиж байгаа аж....

Мартагдах ялаас хол хүн

2015 оны 02 сарын 24      0      3620

  “Он цагийн хүнд өгдөг хамгийн том ял нь мартагдах” гэж Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хэлсэн удаатай. Тэгвэл Монголын орчин цагийн хөгжмийн түүхийг бүтээлцсэн гавьяатан болох Сэмбийн Гончигсумлаа энэ ялыг эдлэхгүй азтай нэгэн аж. Өчигдөр ХБК-ийнхон түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бол өнөөдөр ДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт тавих нь. “Сэмбийн Гончигсумлаагийн мэндэлсний 100...

М.ЖАНАТ: Манайхан их хүлцэнгүй хүмүүс шиг санагддаг

2015 оны 02 сарын 23      8      4108

Туркийн “Заман” сонинд ажиллаж байсан М.Жанатыг “Залуус” буландаа урилаа. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. -Намайг М.Жанат гэдэг, Дархан-Уул аймагт төрсөн. 2004 онд Туркийн Эскишехир хотын Анадолу их сургуульд медиа удирдлагын мэргэжлээр сураад, Истанбулд Мармара их сургуульд хэвлэл мэдээллийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалж, 2013 онд төгссөн. Монгол, Туркийн хэвлэл мэдээллийн харьцуулсан судалгаагаар дипломоо хамгаалсан юм. Ингэхдээ...

Г.ЧУЛУУНБАТ: МИНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

2015 оны 02 сарын 17      11      11961

Уржигдар 21.00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн дуу хоолой гэгддэг нэвтрүүлэгч Г.Чулуунбаттай уулзахаар гэрт нь очиход камер, микрофон барьсан залуу түүнээр үг хэлүүлж байхтай таарав. “Рекламны мангас” гэгддэг энэ эрхмээр сурталчилгаандаа дуу оруулахаар хүмүүс орой үдэш ч гэрийг нь зорьдог бололтой. “Үгээр хэнийг ч амьдруулж, алж болно. Чи ахыгаа аль талаас нь баллах гэж байна даа. Битгий л магтаж бичээрэй. Би магтуулах их дургүй. Ширээн дор нуугдмаар санагддаг юм....

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ БАЯРМАА “МЕРСЕДЕС БЕНЗ” ШОУНД ОРОЛЦЖЭЭ

2015 оны 02 сарын 16      0      7729

Энэ сарын 12-нд эхэлсэн “Мерседес бенз” загварын шоунд Монголоос дизайнер Б.Баярмаа оролцож байна. “Монсоник” группийн ерөнхийлөгч Баярхүүгийн охин тэрбээр 13-нд “Монгол” брэндийнхээ энэ оны хавар намрын загвараа танилцуулжээ. Түүний коллекцыг Монголоос загвар өмсөгч Г.Номин, Ж.Энэрэл нар амилуулж, морин хуурч, хөөмийч Ашид ард нь ая тогложээ. Алдартнуудаас Америкийн алдарт жүжигчин Майяа Рудольф болон загварын зөвлөх, жүжигчин Тим Ганн нар шоуг нь...

ХОС БИЧГИЙН ХОЁР ТАЛ

2015 оны 02 сарын 13      0      8086

Монгол хэлний тухай хуулийн төсөлд 2025 оноос хос бичигтэй болох талаар тусгасан нь олны анхаарлыг татаж, эрдэмтэд санал зөрөлдсөн. Уг хуулийн төслийг УИХ өчигдөр баталсан. Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, Шинжлэх ухааны нэгдсэн академийн академич С.Мөөмөө, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн профессор, ШУ-ны доктор Г.Буянтогтох, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбооны тэргүүн, Хэл бичгийн...

Нил Армстронгийн “нууц”-ыг музейд тавьжээ

2015 оны 02 сарын 12      0      2081

Саран дээр хамгийн анх хөл тавьсан Нил Армстронгийн 45 жил нуусан эд зүйлийг Смитсоны институтийн Нисэх хүчин болон сансар судлалын музейд байрлуулжээ. Эхнэр Кэйрол Армстронг нь 2012 онд түүнийг нас барсны дараа АНУ-ын Охио мужийн Цинцинати хот дахь гэрийнхээ ханын шүүгээг цэвэрлэж байгаад нэгэн цүнх олсон аж. Энэ дотор камер болон сансрын нисэгчийн малгайн бүч, олс зэрэг 20 орчим эд зүйл байжээ. “Уг нь тэрбээр эдгээрийг саран дээр үлдээх ёстой байсан юм. Дээрх зүйлсийг...

Сонгодгийн сонгодог

2015 оны 02 сарын 09      0      2416

  Хардалт, өс хонзон, тарчлаан, аллага, амиа хорлолт... Өнгөрсөн бямба гаригт ДБЭТ гэх цаг хугацааны байшинд илбэдүүлж, 1800 оны зургадугаар сард болсон нэгэн эмгэнэлт явдлын гэрч болов. Ром хотын Сант Андреа сүмд амьдардаг шулуун шударга зантай зураач Каварадосси эх дагина Магдалленагийн хөргийг бүтээхдээ хайрт бүсгүй Тоскагийнхаа төрхийг шингээн суужээ. Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэнээсээ болж хоригдож байгаад оргосон Чезаре Анжелотти түүнээс тусламж гуйж сүмд нуугддаг. Зураач...

Р.АНХНЯМ: НАЙРУУЛАГЧТАЙГАА ӨЧНӨӨН МАРГАЛДАЖ, ЗАРИМЫГ НЬ ӨӨРИЙНХӨӨ ТАЛД ШИЙДЭЖ ЧАДСАН

2015 оны 02 сарын 06      0      4797

“Чоныг араатан гэж ойлгодог өрнөдийнхний үзлийг өөрчилж, энэ тэнгэр язгуурт амьтан нүүдэлчин монголчуудтай салшгүй холбоотойг харуулсан” хэмээн “Чонон сүлд” романыхаа тухай БНХАУ-ын зохиолч Зян Рун ярьж байжээ. 1967 оны Хятадын Соёлын хувьсгалын үеэр 20 гаруй сая оюутныг нүүдэлчдийн хүнд хүчир ажилд туслуулахаар илгээдэг. Тал нутгийнхны дунд амьдралынхаа 11 жилийг өнгөрүүлсэн Лю Зяминд байгаль дэлхий, ан амьтантайгаа шүтэлцэн амьдардаг монголчуудын соёл...

ЗҮРХ булиглуулагч

2015 оны 02 сарын 05      0      2821

Усан дороос бие нэвт гэрэлтүүлсэн нимгэн цагаан цамцтай гарч ирээд л “Бүсгүйчүүдийн зүрх булиглуулагч” хочтой болсон жүжигчин Колин Фертийг “Оддын амьдрал”-д онцолж байна. Амьдралынхаа 30 орчим жилийг урлагт зориулж, 40 гаруй кинонд тоглож, гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон Колин Ферт дэлхийд алдартай 50-иас дээш насны хамгийн халуухан эрсийн жагсаалтад эхний 10-т багтдаг. “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл”, “Сувдан ээмэгтэй бүсгүй”,...

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй