Монгол зураачдын бүтээл Миланд ”цагаачилна”

2015 оны 03 сарын 11      0      2906

Монголын долоон зураач Италийн Милан хотод болох олон улсын үзэсгэлэнд оролцох болжээ. “Валиант арт интерьер” компани, “Алтан хаан” галерейтай хамтран тус арга хэмжээнд тав дахь удаагаа монгол зураачдын бүтээлийг оролцуулах болсон нь энэ. Энэ сарын 19-22-нд болох “Affordable art fair” үзэсгэлэнд Д.Ганболд, Ц.Түвшинжаргал, А.Өлзийсайхан, Б.Мөнхзул,  Б.Дөлгөөн, С.Базарваань, Б.Номин нарын уран бүтээлийг тавих юм. Европын холбооны хамгийн нэр...

“Шехерезада”-г дэлхийд анх удаа цохивор хөгжмөөр тоглоно

2015 оны 03 сарын 09      0      2457

  ХБК-ийн Б.Зориг багшаар ахлуулсан цохивор хөгжмийн чуулга жил бүр “Найруулга” тоглолт толилуулдаг. Найм дахь удаагийн тоглолт Улсын филармонид энэ сарын 13, 14-нд “1001 шөнийн үлгэр” нэртэй болох нь. Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковийн “Шехерезада” , Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрүүн намар” рок балетийн “Манан”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Хөдөөгийн сайхан”...

Зураглаач Д.Ангараг Мексикт илтгэл тавьжээ

2015 оны 03 сарын 09      0      2081

Латин Америкийн хамгийн нэр хүндтэй кино наадамд зураглаач Д.Ангараг оролцож байна. Гвадалахара их сургууль, Мексикийн кино урлагийн сургууль, Соёл урлагийг дэмжих үндэсний зөвлөл нь хамтран энэ сарын 6-12-нд зохион байгуулж буй уг наадамд Д.Ангараг Америкийн кино зураглаачдын холбооны урилгаар оролцож байгаа аж. Тэрбээр “Монголын кино урлагийн өнөөгийн хөгжил” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Америкийн кино зураглаачдын холбооны гишүүдтэй хамтран Мексикийн кино урлагийн...

Г.Эрдэнэбилэгийн ”Аав” үзэгчдийг уйлууллаа

2015 оны 03 сарын 06      0      9852

   Дөрвөн настай охиноо хүчирхийлсэн аавын тухай мэдээлэл нийгэмд тархаж буй энэ үед сайхан аавын тухай өгүүлсэн “Аав” кино нээлтээ хийлээ. УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан анхны дэлгэцийн бүтээлийн гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр,  Б.Мөнхдэлгэр нар тогложээ. Залуу насны эрх чөлөө, сайхан бүхнийг амсаж амжаагүй оюутан залуу Мөнхбат гэнэтхэн ганц бие аав болчихно. Өөрөө өнчин хүүхэдтэй “хүүхэд”-д  дээшээ тэнгэр хол, доошоо...

Леонардо ди Каприо 24 хүний дүрд зэрэг хувирна

2015 оны 03 сарын 04      0      3019

Леонардо ди Каприо 24 өөр хүний шинжийг өөртөө багтаасан дүрд тоглох нь. Тодруулбал, тэрбээр сэтгэл хуваагдал өвчтэй Билли Миллиган гэгч бодит хүний амьдралаас сэдэвлэсэн “Олон хүн бужигнасан өрөө”  кинонд тоглох аж. “Холливуд репортер”-т мэдээлснээр тэрбээр энэ хүний тухай 20 жилийн өмнөөс судалсан гэнэ.  Сэтгэцийн өвчтэй эрийн дүрээрээ Леонардо ди Каприо “Оскар”-т нэр дэвшиж магадгүй гэж кино шүүмжлэгчид үзэж байна.  Сэтгэл хуваагдах өвчин...

Соёлын биет бус өвийн цахим “үзэсгэлэн” нээнэ

2015 оны 03 сарын 04      0      2279

 Монгол угсаатны ёс заншил,  зан үйл, ахуй амьдрал, язгуур урлаг, онгон байгаль, дурсгалт газрууд, түүх соёлын өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын биет болон биет бус өвийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах, олон улсад таниулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг  “Монгол угсаатан нүүдэлчдийн өв соёл” ТББ “Монголын соёлын биет бус өвүүд”  цахим үзэсгэлэнгийн хуудас бүтээх гэнэ. ЮНЕСКО-н Дэлхийн өвийн жагсаалтад Монгол Улсаас 11...

“Олон цоожны ганц түлхүүр”

2015 оны 03 сарын 04      0      3626

 “Шинэ ертөнц” продакшны захирал, “650”, “03:30”, “Ерөнхийлөгчийн туслах”  киноны зохиолч, найруулагч М.Энхдалайтай ярилцсанаа хүргэе. -УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан, нөгөөдөр нээлтээ хийх “Аав” киноны зохиолыг та бичсэн. Өөрөө найруулагч хэрнээ яагаад зохиолоо бусдад өгсөн юм бэ? -“Аав” зохиолоороо өөрөө кино хийх том зорилготой байсан юм. Ц.Цэрэнболд ахыг гол дүрд тоглуулахаар...

Монголын кино шагнал хүртлээ

2015 оны 03 сарын 04      1      2203

“48 цаг” олон улсын бэсрэг киноны наадамд эх орноо төлөөлж оролцсон “Үндэс” бүтээл “Шилдэг жүжиглэлт- хүүхэд” шагнал хүртжээ. Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 1 хүртэл Холливудын “TCL Chinese” театрт болсон наадамд 126 улсын хот, уран бүтээлчид 23 номинацид өрсөлдөж, Роттердамаас оролцсон “Жеар” продакшн “Тэдгээр бохир үгс” киногоороо тэргүүлжээ. Олон улсын наадамд өрсөлдүүлэх бүтээл тодруулахаар Монголын уран...

“Итгэлийн гэрэлт цамхаг” MGK

2015 оны 03 сарын 03      0      2162

Биеэрээ дүүрэн шивээс, цэнхэр нүд, шар үстэй, өндөр туранхай цагаан арьст залуу амьдралын хатуу хөтүүг мэдэхгүй, өсвөр насны эрх хүү шиг харагдавч олон хүүхэд, залуус түүнийг тэвчээр хатуужлын бэлгэ тэмдгээ болгож, дуунаас нь хүч, урам авдаг. Өдгөө дөнгөж 25 настай хэрнээ энэ хүртэл олон бэрхшээл туулж, алдаж оносоор хөдөлмөр хэрхэн амжилтад хүргэдгийн том жишээ, итгэл найдварын гэрэлт цамхаг болсон түүнийг Ричард Колсон Бэкер буюу MGK гэдэг. 1990 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын...

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДЭГЭЭР Цагаан дарь эх бүтээдэг уламжлалыг сэргээжээ

2015 оны 02 сарын 27      0      5407

Сар бүрийн шинийн 8-нд тамын хаалга хаагдаж, Дарь эх, Манал бурхан замбуутивд залардаг. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа үйл, буян, нүгэл асар ихээр арвиждаг гэдэг. Тэгвэл Хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Богд хааны ордон музейд Цагаан Дарь эх бүтээх үзүүлбэр болж, эл бурхны сэдэвчилсэн үзэсгэлэнг дэлгэлээ. Эрт үеэс 1924 оныг хүртэл цагаан сарын шинийн 8-нд Их хүрээнд Өндөр гэгээн Занабазарын дэгээр Цагаан Дарь эх бүтээдэг байсан уламжлалыг ийн сэргээж, зураач Жамъянсүрэн, “Цаглашгүй...

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй