Бөхчүүд хилд барилджээ

2015 оны 05 сарын 28      0      2719

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хилчид иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо хамтран тал хээрийн бүсэд  “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг зохион байгуулжээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудад зохион байгуулсан арга хэмжээнд улсын аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан М.Мягмарсүрэн, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд,...

“Данзанравжаа” музей 3D болжээ

2015 оны 05 сарын 27      0      1592

Хүмүүст орон нутгийн музейгээр зочлох боломж тэр бүр олддоггүй. Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд хотын “Данзанравжаа” музейд цахимаар зочлох боломжтой болжээ. Тодруулбал, ravjaamuseum.m n хуудсаар дамжин музейг виртуалаар буюу 3D хэлбэрээр нь үзэж болох нь. Говийн ноён хутагт Данзанравжаа өөрийн урлаж бүтээсэн, цуглуулсан зүйлс, эцэг эх, ойр дотныхныхоо болон ноёд дээдсийн бэлэглэсэн эд агуурсыг багтаасан үзмэрийн сүм 1840-өөд онд байгуулжээ. Түүнийг 1856 онд жанч...

Ариунаа Сүри Австрийн загварын наадамд оролцоно

2015 оны 05 сарын 27      1      2231

Ариунаа Сүри Австрийн загварын наадамд оролцоно   Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри маргаашаас 31 хүртэл Австрийн Грац хотноо зохион байгуулах “Чуулган-2015”  загварын наадамд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тус наадамд Монгол, Нидерланд, Итали, Болгар, Унгар, Герман тэргүүтэй 14 оны 60 гаруй загвар зохион бүтээгч оролцож 2016 оны шинэ загвараа танилцуулах аж. Наадмын хүрээнд  “Kastner and Oehler” хэмээх шагнал гардуулах ёслол зохион...

Д.АРИУНБОЛД: ӨӨРИЙГӨӨ таниад эхэлтэл бага мэдэмхийрдэг болсон

2015 оны 05 сарын 26      2      2772

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр-Урлалын политехник коллежийн багш Т.Отгонбаатар, Д.Ариунболд нар саяхан “Халуун тамга” нэртэй үзэсгэлэн “Бест арт” галерейд дэлгэсэн юм. Энэ нь төмрөөр урласан бүтээлээр дэлгэсэн Монголын хоёр дахь үзэсгэлэн аж. Уран бүтээлч Д.Ариунболдтой ярилцсанаа хүргэе. -Яагаад уран бүтээлчийн, тэр дундаа төмрөөр бүтээл урлах замыг сонгосон бэ? -Би 1991 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн хот чимэглэлийн ангийг Бат-Энх багшийн...

НИНА МАЗУР: АВЬЯАС бол ҮЙЛИЙН ҮРИЙН АЧАА

2015 оны 05 сарын 22      0      3317

“Гэгээн Муза” наадмын ганц хүний жүжгийн төрлийн шүүгч, ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын их сургуулийн моно драмын форумын дэд ерөнхийлөгч Нина Мазуртай ярилцлаа. -Монголд анх удаа ирж байна уу? -Тийм ээ. Энэ жил Монголд айлчилсан маань миний амьдралд тохиосон томоохон үйл явдлуудын нэг боллоо. Өмнө нь танай улсын тухай их уншиж байсан. Монголын түүх, цаашдын ирээдүйд баттай итгэж, хүндэтгэдэг. Дахин ирнэ гэдэгтээ ч итгэж байна. “Гэгээн Муза”...

Р.ЭНХБАЗАР: XX зууны дуунуудыг сэргээх моод энэ тоглолтоос хойш дэлгэрсэн

2015 оны 05 сарын 19      0      2328

“МN-25 дугаар суваг” телевизийнхэн сонсогчдын сэтгэлд хоногшсон хуучны бүтээлүүдийг сэргээн жил бүр “ХХ зууны хит дуунууд” тоглолт зохион байгуулдаг билээ. Бөхийн өргөөнд ирэх баасан гаригт болох 11 дэх удаагийн тоглолтод ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Батсүх, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Ж.Уранчимэг нарын 28 дуучин ая дуугаа өргөх аж. Уг арга хэмжээг санаачлагчдын нэг, хөгжмийн зохиолч, судлаач Р.Энхбазараас цөөн асуултад хариулт авлаа....

Серёжа ХҮНИЙ ЗҮРХЭНД ХҮРЭХ ЗАМ УРАН БҮТЭЭЛЧ БҮРТ БАЙДАГ

2015 оны 05 сарын 18      1      3964

Сан-Францискод суралцдаг реппер Серёжатай фэйсбүүкээр холбогдож ярилцсанаа хүргэе -Дөрвөн жилийн өмнө BX, Дандий, “Опозит” хамтлагтай хамтран “Претти лэйди” дуу хийхдээ Серёз нэртэй байсан бол “Киви”-гийн Укатай дуулахдаа Серёжа болгож өөрчилсөн нь ямар учиртай вэ? -Намайг уг нь Ц.Мөнхбаяр гэдэг. Нэг их инээгээд байдаггүй, “чухал царай”-тай болохоор анх үглэж эхлэхдээ өөртөө Серёз нэр тохирно гэж үзсэн. Тэр нь явсаар Серёжа...

Кубист “Азарганы ноцолдоон” түрүүллээ

2015 оны 05 сарын 18      0      5088

Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн уран зургийн ангийг О.Цэвэгжавын нэрэмжит урлан болголоо. Энэ үеэр XX зууны манлай, анхны ардын зураач, Төрийн хошой шагналт энэ эрхмийн охин Дагиймаа “Миний аав бол Монголын урчуудын эвлэлийг үүсгэн байгуулж, дүрслэхийн сургуулийн үндсийг тавьсан хүмүүсийн нэг. Өдгөөгийн олон зураачийг төрүүлсэн багш хүн. Аавынхаа алдартай бүтээлүүдээс болон ХХ зууны манлай болсон өргөмжлөл, зургуудаар нь...

Урлагийн түүхийг зурагт хуудсаас нь унш

2015 оны 05 сарын 15      0      2814

Техник технологи хөгжихөөс өмнө мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтын зарын хуудсыг зураачид урладаг байсан нь өдгөө түүх болон үлджээ. Ирэх даваа гаригт тохиож буй олон улсын музейн өдрийг тохиолдуулан Театрын музей мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтын зурагт хуудсаар үзэсгэлэн дэлгэх нь. Тус музей сан хөмрөгтөө хадгалагдаж буй, 1939-1990 он хүртэл нээлтээ хийсэн кино, жүжиг, дуурийн 190 гаруй зурагт хуудсыг сонирхуулах аж. Тухайн үед зарлалын зурагт хуудас дээр зураачийн...

“Ажилгүй өдөргүй хэрнээ ажилтай өдөргүй АМЬДРАЛ”

2015 оны 05 сарын 13      3      3407

Зураачийн амьдралаа Б.Номин ийн тодорхойлсон юм. Тэрбээр зураач нөхөр Б.Баатарзоригийнхоо хамт “Алтай” хотхонд урлантай аж. Ор, ширээ сандал, нохой, компьютер гээд л айл гэрт байдаг бүхэн энд харагдав. Тэд өнгөрсөн жил урландаа нүүж иржээ. “Зургаа гэртээ зурахаар хүүхдийн хүмүүжилд нөлөөлж магадгүй. Ямар сайндаа та хоёр ажилдаа явдаггүй юм уу” гэж хүү маань гайхаж асуух вэ дээ” хэмээн Б.Баатарзориг хэлсэн. Дуу цөөтэй Б.Номингийн амнаас үг унагах тун хэцүү....

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй