“Хүн хөгжмийн” олон улсын баяр болно

2015 оны 09 сарын 14      0      2309

Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд олон улсын “Хөөмэйн баяр” зохион байгуулахаар болжээ.  Олон улсын хөөмэйчид, судлаачид туршлага солилцох, энэ урлагийг сурталчлах, хамтран ажиллах суурь тавих зорилготой баярт ОХУ-ын Тува, Буриад, Хакас, БНХАУ-ын ӨМӨЗО-ы болон Францын эрдэмтэн, хөөмэйч оролцоно. БСШУЯ, Соёлын өвийн төв хамтран зохион байгуулж буй баярын хүрээнд маргааш ҮДБЭЧ-д тоглолт, нөгөөдөр Үндэсний төв номын санд эрдэм шинжилгээний хурал хэлэлцэнэ....

Н.Цогтсайхан “Samsung”-ын сурталчилгаанд тоглоно

2015 оны 09 сарын 14      0      3284

Унгарт ажилладаг монгол орлон тоглогч Наранцогтын Цогтсайхан “Samsung”-ын S6 загварын утасны сурталчилгаанд тоглохоор болжээ.  Тэрбээр олон зуун ази хүнтэй дүрийн шалгаруулалтад өрсөлдөж шалгарсан бөгөөд тоглосон сурталчилгаа нь Энэтхэгт цацагдах аж. “Тамын хүү”, “Монте Карло”, “Эрагон” “Хатуу самар”, “47 Ронин”, “Айрис”  “Ангараг” зэрэг кинонд оролцсон тэрбээр хамгийн сүүлд...

Туркийн их, дээд сургуулийнханд алтай ятга заана

2015 оны 09 сарын 14      0      2688

Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас Түрэгийн үед хамаарах хөгжмийн зэмсэг 2008 онд олсныг Германд сэргээн засварласан гэдэг. Алтай ятга гэгдэх эл чавхдаст хөгжмийг “Монгол угсаатны хөгжмийн товчоо”, “Алтай” хамтлагийнхан сурталчлан дэлгэрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хоёр дахь шатны ажлын хүрээнд эртний нүүдэлчдийн нуман ятгыг түрэг угсаатанд таниулах, эх олдворын үнэ цэнийг өсгөх, монгол судлаачдын хийсэн ажлыг хүлээн...

Ч.ГАЛСАН: Ишш, намайг Ерөнхийлөгч Болгоосой

2015 оны 09 сарын 14      10      3235

Биеэ магтахад хүмүүс дуртай байдаггүй. Хоймортоо залсан эрхэм маань үе үехэн өөрийгөө дөвийлгөсөнд та бүү дургүйлхээрэй. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн түүнийгээ хэлэх нь “Би юу ч хийж шалиагүй” гэж худал дүр эсгэснээс, эсвэл бусдын далбаан дор намирснаа өөрийн хүч гавьяа мэт цуурдаг ичих булчирхайгүй цагаан гартнуудын бардам ам шалдан гуянаас илүү дээр. Түүн шиг нэг сая мод тарина гэж ам гарсан монгол хүн өөр хаана байна вэ. Соёлын гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсантай...

И.Урангоо: Ирээдүйд хүмүүс нүцгэн явахыг ч үгүйсгэхгүй

2015 оны 09 сарын 09      2      7944

Ажиглаад байх нь ээ, зарим хүний нэр хувь заяанд нь их, бага хэмжээгээр нөлөөлдөг юм шиг ээ. Төмрийн дархан Ж.Төмөрбагана, хээ угалз, хэлбэр дүрс ашиглан оньсон тоглоом бүтээдэг З.Түмэн-Өлзий гээд л. Оросын сонгодог зохиолч Крыловын ёгт үлгэрүүдийг монгол хэлнээ орчуулсан хэл шинжлэлчийн нэр хүртэл Ч.Алтанзагас байх жишээтэй. Энэ ярилцлагын зочин, биен дээрх урлаг бүтээгч, уран бүсгүйн нэр мөн л ямар нэгэн сэжмээр төөрөгтэй нь холбогдсон мэт. “Төрөхөд цаанаас нь хувь...

Зугаац, гэхдээ үр бүтээлтэй

2015 оны 09 сарын 07      1      5625

Залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүйгээс “арга буюу” ууш, цэнгээний газраар сэлгүүцдэг гэх яриа моодноос аль хэдийнэ гарчээ. Ном уншлагын кафе, латин бүжгийн клуб, дугуй түрээсийн газар, хувь хүний хөгжлийн төрөл бүрийн дугуйлан, сургалт байхад залуучуудад уйдаж суух цаг баймааргүй. Тэгвэл энэ удаа чөлөөт цагаа зугаатай, өвөрмөцөөр өнгөрүүлж болох үйлчилгээнүүдийн талаар сонирхуулъя. ХУЛГАЙЧ, ОРГОДОЛ УУ, ЭСВЭЛ МӨРДӨГЧ ҮҮ Түгжээтэй...

А.БАТТҮШИГ: ХҮМҮҮС НАМАЙГ ИЛҮҮ ИХ ДОРОМЖЛООСОЙ

2015 оны 09 сарын 04      0      8657

“Босуул” киноны Хүдэрийн дүрд тоглосон жүжигчин, дуу оруулагч А.Баттүшигтэй ярилцлаа. Сэтгэлд хоногшсон дуу хоолойн эзэнтэй уулзахад цаанаа л дотно юм билээ. -“Босуул” кинонд хэд хэдэн удаа хандгай харагдсан. Юуг бэлгэдсэн бэ? -Зүүдэнд буга үзэгдэх нь нөхөрлөлийг зөгнөдөг гэдэг. Хүдэр зугтаж явахдаа буга хараад удалгүй ууланд бүгсэн олонтой таарч нөхөрлөдөг шүү дээ. Кинонд зөн билгийн өгүүлэмж их ашигладаг. Киногоо бид түүхэн, туульсын хэлбэрээр...

Бүдүүлэг жолоочдыг хашрааж эхэлжээ

2015 оны 09 сарын 02      0      5178

  Орцноосоо гарах гэтэл хаалганаас томхон нэг алхмын зайд хоёр машин эгнэн зогсож байв. Ашгүй нэгнийх нь жолоочтой таарч унаагаа холдуулахыг шаардахад “Пацаан минь, машинтайгаа гэр рүүгээ орсон ч чамд падлийгүй” гэж өөдөөс дунд хуруугаа гозолзуулах нь тэр. Ийм нөхцөлд цагдаа дуудаж, чирэгдэл учруулаад яах вэ, дахиж үг хэлээд ч нэмэргүй нөхөр байна гэж дүгнээд толгой сэгсрэн холдсон.  Бусдад саад болж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочтой түүнээс хойш олон...

70 жилийн өмнөх ерөнхий сайдыг ”долооно”

2015 оны 09 сарын 02      0      3540

Хятадууд дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойг тэмдэглэж Тяньаньмэний талбайд өнөөдөр цэргийн жагсаал зохион байгуулна. Тэгвэл энэ ойг тохиолдуулж Шанхайн зайрмагны компани Японы ерөнхий сайд асан Хидеки Тожогийн дүрс бүхий зайрмаг худалдаанд гаргажээ. Гурав ди технологи ашиглан хэвлэсэн, нэрс, манго, ваниль зэрэг таван төрлийн уг зайрмаг 30 юанийн үнэтэй. Хятадын цахим хэрэглэгчид үүнийг дэндүү бүдүүлэг маркетинг гэж шүүмжилж байгаа ч аль хэдийнэ 10 мянган зайрмаг борлогджээ....

Оюутнууд кино театртай болно

2015 оны 09 сарын 02      0      4681

Соёл урлагийн их сургуулийн Радио телевизийн сургууль мини кино театртай болох нь. Оюутнуудын сургалтад зориулан барьж буй уг танхимыг БСШУЯ-ны 387 сая төгрөгийн санхүүжилтээр “RED line LLC”  гүйцэтгэж буй аж. Энэ сард ашиглалтад орох, 190 хүний суудалтай кино театрын дэлгэц найман метр өргөн, дөрвөн метр өндөр юм байна. Б.ДӨЛ

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг...    » Дэлгэрэнгүй