Анхны хиймэл дагуулаа хөөргөхөд монголчуудын дэмжлэг шаардлагатай

2016 оны 04 сарын 06

Японы “Кюшү” технологийн их сургуулиас санаачилсан BIRDS төслийн хүрээнд Монгол, Гана, Бангладеш, Нигери улс 2017 онд сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болсон билээ. Японы сансрын агентлагийн хөөргөгч пуужингийн тусламжтайгаар олон улсын сансрын станцад илгээж, тэндээс задгай сансарт гаргахаар төлөвлөж буй хиймэл дагуулыг бүтээхэд Монголоос тус сургуульд докторантаар суралцаж буй Д.Эрдэнэбаатар тэжээлийн, Т.Төртогтох төв процессорын, Д.Амартүвшин дүрс боловсруулах системийг нь хариуцан ажиллаж байгаа юм байна.

400 км өндрөөс 100 м-ийн нарийвчлалтайгаар зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал, агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зорилгоор үүнийг хөөргөхөд 100 мянган ам.доллар зарцуулах аж.

Мөн хиймэл дагуулаа зайнаас тандан судлахад зориулсан газрын станц МУИС-д байгуулахаар төлөвлөжээ. Үүний төсөв болох 125 мянган ам.долларыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас (ЖАЙКА) дэмжин хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс санхүүжүүлэх аж.

Хиймэл дагуул хөөргөхөд шаардлагатай 100 мянган ам.долларын талыг МУИС гаргахаар төсвөө баталсан бөгөөд үлдсэнийг нь олон нийтийн хандиваар цуглуулахаар болжээ. Мөнгөний эхний хэсгийг өнгөрсөн сарын 31-нд өгсөн бөгөөд гэрээгээр бол үлдсэнийг ирэх сарын 31, арваннэгдүгээр сарын 30-нд илгээх ёстой аж. Ийн ХААН банкны 5041392345 дугаартай дансыг долоо хоногийн өмнө нээснээс хойш долоо орчим сая төгрөг цугларчээ.

Хандивын мэдээллийг МУИС-ийн цахим хуудаст шилэн дансаар зарлаж буй бөгөөд 100 мянган төгрөгөөс дээш санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүст гэрчилгээ олгох юм байна. Мөн анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийн нэрсийг МУИС-ийн баригдаж буй номын санд нээгдэх музейд архивлахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.72.244.198 AMJILT AMJILT AMJILT BAS DAHIN AMJILT HUSEYE
128.199.187.159 Uneheer mundag yumaa.Mongol hunii saruul uhaan hol ywnaa.Ataarhuu urgelj yumiig doosh n hiih gesen tamiin togoonoos salj chaddaggu zarim nuhduud chimeegu baisan n deer shuu.Chadaj baigaa negnee,Mongoliin neriig bas delhiid gargiildaa...
202.21.106.146 mundag shuu, Mongolchuud chadnaa. Zarim ataarhuu nuhduud amaa tatad haraad suuj bwal taarna
202.9.41.88 Mash sain bn . hiij buteej baigaa zaluustaa demjleg ugch chadahgui bol bitgii doosh ni tataj bai ter doorh shuumjlegch . Tomoos tom amjilt husei
112.72.12.16 Mundag zaluus daa amjilt hvsie
157.14.188.215 ner zyyh tedii tesel. MUIS arai ilyy ender tyvshingiin ner hyndtei teseld orj menge zarah ni zyitei bish yy.Oroltsoj baigaa ulsuudiig harhad oilgomjtoi met sanagdna.

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба