“Дууны хорвоо”-г Б.Батбаатар өнгөлжээ

2015 оны 09 сарын 23

“Зүүдний говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл”, “Ус мөрөн олон чиг”, “Хорвоод ганцхан ээждээ” зэрэг түмний сэтгэлд мөнхөрсөн дууны эзэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойн хүрээнд түүний төрсөн нутаг Булганд “Дууны хорвоо-2” уралдаан зохион байгуулсан юм. 10 жилийн өмнө энэ уралдааны анхныхыг  зохион байгуулж байжээ. 79 дуучин оролцсон уралдаанд ЦДБЭЧ-ын гоцлооч Б.Батбаатар түрүүлсэн бол Булганы Хөгжимт жүжгийн театрын дуучин Б.Чинсанаа, ҮДБЭЧ-ын гоцлооч П.Баярмагнай, ДБЭТ-ын Д.Содномдаржаа, Улсын филармонийн Т.Отгонбаяр нар удаалжээ.

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба