Герман дуучин монгол хөгжимчидтэй хамтарна

2015 оны 09 сарын 22

Гёте институтийн санаачилгаар Хөгжим бүжгийн коллеж, “Их талын жааз” ТББ хамтран  монгол жаазыг “чулуу” болгох зорилгоор 30 гаруй хөгжимчинд өнгөрсөн жил сургалт явуулсан. Тэр үед 62 мянган еврогийн төсөвтэй төслийн хүрээнд ХБК-ийн хоёр танхимыг жааз хөгжмийн онол дадлагын анги болгон тохижуулж, олон зэмсэг авчирч, Герман, Франц, Голландын алдартай олон уран бүтээлчийг урьж хичээл заалгаж байсан бол энэ жил дахин элсэлт авч 12 хөгжимчин сургаж буй. Тэгвэл эл сургалтын зочин багш Германы дуучин Фола Дада оюутнуудтай хамтран ХБК-д ирэх баасан гаригт тоглолт хийх нь. Ая зохиогч, жааз дуучин тэрбээр Манхайм хотын урлагийн их сургуульд багшилж байсан бөгөөд олон улсын хөгжмийн олон төсөлд оролцож байжээ.

Б.ТАЙВАН

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба