Б.НЯМХҮҮ: ХҮНИЙ АМЬДРАЛ ЯГ Л ЭРЧИЛСЭН ЗУРААС ШИГ

2015 оны 09 сарын 18

Артист Б.Нямхүү гэсэн фэйсбүүк хаягтай хэзээ ч юм бэ найз болчихож. Орчлонгийн олон даваа гүвээг туулсны илэрхийлэл гэмээр үрчлээ юутай, ухаалаг харцтай өвгөн зайрангийн дүрслэл бүхий хөрөг зураг нүүр хуудастаа байрлуулсан хаягийг лавшруулан үзэхэд гарцаагүй анхаарал татмаар олон уран зураг байв.

Энэ хаягийн эзнийг огт танихгүй ч ярилцах хүсэлт тавихад СУИС-д ирэхийг хүссэн. СУИС-ийн монгол зургийн ангид багшилдаг тэрбээр “Жангар” хүүхэлдэйн киноны баатрын дүрийг зохиож байгаа юм билээ.

Тус сургуулийн үүдээр оруут энд морин хуурын ая эгшиглэж, тэнд баритон хоолойгоор хэн нэгэн дуулна. Ийм ертөнцөд зураачийг онгод тойрон эргэлдсээр байдаг гэлтэй. Б.Нямхүүтэй ярилцсанаа хүргэе.

-Та хэр нууцлаг хүн бэ?

-Нууцлаг гэдэг олон утгатай. Дотуур тамиртай, нээлттэй биш, хүнд сэтгэлээ ил тод гаргадаггүй, амиа хичээсэн утгаар бол би тийм биш. Хүн бүрт дотоод сэтгэлийн нууц, өөрийн гэсэн бодол, эргэцүүлэл их бий. Хүмүүс тэр бүр сэтгэлээ дэлгээд байдаггүй шүү дээ. Тэгэхээр хөндлөнгийн хүн л намайг дүгнэх байх.

-Зураачийн ажил ихэнх тохиолдол зөвхөн өөрөөс шалтгаалдаг. Хамт олны хүч тэр бүр шаарддаггүй. Тэгэхээр зураач хэр хувиа хичээдэг вэ?

-Үүнийг хувиа хичээх гэж боддоггүй. Уран бүтээлчид өөрийнхөө ертөнцийг бүтээж, бүтээлээ туурвидаг. Дотроо бясалгаж, уран санаа, зохиомжоо гаргадаг. Энгийн хүний анзаараагүйг, бодож сэтгээгүйг уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст ойлгуулахын тулд хөдөлмөрлөдөг. Энэ нь магадгүй амин хувиа хичээгч гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг байж болох юм.


-Та ертөнцөө хэр тохижуулаад байна вэ?

-Заримдаа оюутнууддаа “Зураач болох юмсан” гэж хэлэхээр гайхдаг. Уран бүтээлч болоход эцсийн зогсоол гэж үгүй. Эрдэмтэд, суутнууд насаараа суралцдаг. Би ч гэсэн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээгээ дээшлүүлэхээр байнга л суралцаж явна. Дүрслэх урлагийн олон төрөл, хэлбэрээр бүтээл хийх гэж туршиж байна.

-Зургийн ангийн авьяастай оюутан, арга зүйг нь чиглүүлж буй багш хоёрын хооронд чадварын хэр хол зөрүү бий вэ. Танд шавиасаа суралцах үе байдаг уу?

-Зурах ур чадвар эзэмших гэдэг бол сургалтын нэг тал, сэтгэх ойлгох бол нөгөө хэсэг нь. Аливаа нэг асуудлыг дэвшүүлэн тавьсан тохиолдолд оюутан ямар шийдэл, санал гаргаж байна гэдэг нь хувь хүн ямар өнцгөөс харж буйтай холбоотой.

Нэгийг ойлгож, тунгаахаараа аливааг өөр өнцгөөс харж, сэтгэдэг оюутнууд бий. Хувь хүн бүр ялгаатай учир нээрэн ийм байж болох талтай гэж би тэдний залуу сэтгэлгээ, өөр өнцгөөс харсныг ойлгож, дэмжиж болох юм.

-Та шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Манай улсын дунд сургуулийн боловсролын систем, урлагт хандах хандлага ямар билээ дээ. Шинэ оюутан урлагийн орчинд дасахад хэцүү. Монголчууд энэ хүүхдийг хүн болгох юмсан гэж ярьдаг шүү дээ. Бүтээл хийхийн тулд олон ертөнцийг ойлгож, хүн болж, ихийг мэдэж, мэдрэх хэрэгтэй.

Тиймээс нэгдүгээр дамжааныхныг яавал хүн болгох вэ гэдэгт анхаардаг. Хичээлийн үеэр заримдаа амьдрал ярих тохиолдол ч бий.

-Зураачид тэртэй, тэргүй завгүй улс. Та яагаад уран бүтээлийнхээ хажуугаар багшлах болов?

-Дүрслэх урлагийн сургууль төгссөнөөс хойш 20 дахь жилдээ багшилж байна. Анх Цүлтэмийн Нармандах багш надад багшаар ажиллах санал тавьсан юм. Багш болчихоор өмнө сурсан зүйлээ сэргээж, бүр тухайн үедээ ойлгоогүй байснаа судалж, оюутнуудад заахын тулд өөрийгөө боловсруулж эхэлсэн.

Нэгдүгээрт, зураачийн ажлаас хөндийрөхгүйн тулд, хоёрдугаарт, уран бүтээлийн хувьд хөгжиж мэдлэг олохын тулд багшилсан нь дээр гэж үзсэн. Тэгээд ч Монголд урлагийг яаж дэмждэг билээ дээ. Зураачид хэдэн төгрөг олоод, тэгж чадахгүй бол аргалаад амьдардаг. Тэгэхээр уран бүтээлээс залхахгүй ажиллах гол нөхцөл бол сургууль.

-Танай сургууль байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Монголын дүрслэх урлагт ямар онцлох өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ?

-Энэ хугацаанд сайнтай, муутай олон зүйл болсон. 1970-аад оны үед монгол зургийн анги нээсэн нь олзуурхууштай. Социализмын үед соц-реалист л монгол уран зургийг чиглүүлдэг байлаа. Нармандах багш Германд төгсөж ирээд 1989 оноос багшилж, нүүдэлчдийн уран зургийн онцлог ямар байх ёстойг харуулж, монгол зураг орчин үеийн сэтгэлгээний урлагийн энд хүрч, өрсөлдөхүйц төрөл гэдгийг бидэнд ойлгуулсан.

Ардчилсан хувьсгал гарснаас хойш үзэл суртлын уран бүтээл гэж байхаа больж, уран бүтээлч бүр чөлөөтэй сэтгэж, туурвиж чаддаг болсон нь бас олзуурхууштай.

-Энэ ханан дээр өлгөөтэй байгаа түүхэн сэдэвт цуврал зургуудаа танилцуулахгүй юу?

-Батлан хамгаалах яамны захиалгаар МҮОНТ-ийн найруулагч Ариунжаргал, графикч Булгантамир, зураглаач Пүрэвдоржтой хамтран “Догшин хар сүлдний нууц” нэртэй баримтат уран сайхны кино хийсэн юм.

Миний 20 гаруй зургийг графикийн аргаар амилуулж, видео болгосон, Монголд тэр бүр хийж байгаагүй төрөл. Хүннүгээс Монголын эзэнт гүрний үе хүртэл хар сүлдээ хэрхэн тахиж, дайнд оролцож байсан тухай өгүүлдэг.

-Та бүтээлдээ морь их тусгах юм.

-Монголчууд молор-эрдэнэ гэж морио шүтдэгтэй холбоотой. Нүүдэлчдийн соёл илэрхийлэх зургийг морьгүйгээр төсөөлөх аргагүй.

-Та уран зурагт шинэчлэл хийх гэж оролдож байв уу?

-Зарим зураач шинэ “изм” зохионо гэж ярьдаг. Энэ миний зорилго биш. Уран бүтээлч ертөнцийг таних буюу өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө мэдэрч, түүнийгээ онцлог ураараа илэрхийлэх чухал.

Нүүдэлчдийн урлагаар ертөнцийг илэрхийлэх онцлогийг судалж, тэр агуулга дүрслэлийг яаж ашиглавал миний гэх бүтээл болох вэ гэж туршдаг.

-Зураачийн зовлон гэвэл мөнгөний дараа юу вэ?

-Уран бүтээлчдэд хахаж цацсан их мөнгө шаардлагагүй. Сайн уран бүтээл хийвэл түүнийгээ дагаад мөнгө ирдэг. Би мөнгөтэй болж байж зураач болно гэж бодох л юм бол гачигдана. Будаг шунх, материалд тийм их мөнгө орохгүй. Сэтгэл байгаад хийе гэж зоривол арга нь олддог. Сэтгэлдээ хүртэл хийж чадахгүй байх л уран бүтээлч бидний зовлон байдаг юм шүү дээ.

-Эдвард Мунк “Шаналахаа боливол би бүтээж чадахаа ч болино” гэж хэлсэн юм билээ. Та яавал зурж чадахаа болих вэ?

-Би энэ үгтэй санал нийлж байна. Ямар нэгэн бодол, эргэцүүлэл, боловсруулалтгүйгээр хүн юуг ч бүтээхгүй шүү дээ. Эргэцүүлж бодно гэдэг хийе гэсэн тодорхой зорилготой байна гэсэн үг. Ганц уран бүтээл гэлтгүй, амьдрал өөрөө тийм. Би ирээдүйд ийм, тийм юм хийнэ гэх бодолгүй хүн утга учиртай амьдарч чадахгүй.

-Сэтгэл, мэдрэмж, ухаан гурвын тань аль нь илүү хүчтэй вэ?

-Аль нэгийг нь илүү хүчтэй байлгах албагүй. Хослуулж байж л уран бүтээл туурвина.

-Бусдын бүтээл үнэхээр таалагдаад худалдан авч байсан тохиолдол бий юү?

-Бэлэглэсэн зургууд бий. Уран бүтээлчийн нүдээр зураачдын зургийг үзэж мэдрэмж авч, ертөнцийг нь ойлгохыг оролдоно уу гэхээс биш, урландаа бусдын бүтээлээс тавих бодол төрж байгаагүй.

-Ойрын хугацаанд юу хүсэж байна вэ?

-Аятайхан үзэсгэлэн гаргамаар байна. Ойрын хугацаанд үзэсгэлэн дэлгэе гэвэл зургууд байгаа ч, сэтгэлд хүрсэн шинэ бүтээлүүдээ нэг мөсөн толилуулмаар байна. Яагаад гэвэл 1995 оноос хойш Монголд бие даасан үзэсгэлэнгээ гаргаагүй юм байна. Гэхдээ БНСУ, БНХАУ-д гаргаж байсан.

-Гадаадад гаргасан үзэсгэлэнгийнхээ тухай ярина уу?

-Өөрийгөө зурж үзэхээр шийдэж, би ямар хүн бэ гэж бодтол хөл толгой, эцэс төгсгөл нь олдохгүй зураасууд санаанд буусан. Хүний амьдрал яг л эрчилсэн зураас шиг. Миний тэр хөргийг БНСУ-ын нэгэн хувийн галерейн эзэн үзээд дэлхийн алдартнуудын хөргийг тийм аргаар зурж үзэсгэлэн дэлгэх талаар ярилцсан.

Энэ талаар дуулсан хүн намайг шинэ “изм” гаргасан, патентыг нь хамгаалсан гэж буруу ойлгосон байна лээ. Нарийн үзүүртэй бийрээр дан зураасаар зурдаг техник зохиосон юм. Олон улсын урлагт компьютер график ашиглаж зурдаг иймэрхүү арга байдаг юм билээ.

-Та монгол зургийн аргаас өөр төрлөөр туурвидаг уу?

-Сийлбэр, уран зураг, лого, тайзны загвар, компьютер дээр зурах зэрэг олон төрлөөр оролдож байна. Урьд нь дарх хийж үзсэн. Одоо таблет дээр хүүхэлдэйн киноны баатар зурж байгаа. Яагаад саваагүй хүүхэд шиг олон төрөл рүү үсчээд байна вэ гэвэл монгол зургийг аль өнцгөөс яаж өөрчлөн шинэчилбэл илүү хөгжиж, орчин үед дүйцэх арга ажиллагаа, сэтгэлгээ гаргаж болох вэ гэдгийг туршиж байгаа юм.

-Ямар хүүхэлдэйн киноны баатар зурж байгаа юм бэ?

-Өвөрмонголчуудын хийж буй “Жангар” хүүхэлдэйн киноны дүрийг боловсруулж байна. Энэ аман зохиол учир нутаг бүрт өөрөөр өв дамжсан, улс төрийн, олон улсын цар хүрээтэй, гэр бүлийн амьдралыг харуулсан гээд 260 гаруй төрөлтэй. Үүнээс өвөрмонголчууд халимаг “Жангар”-ыг сонгосон. Хэзээ гарах нь тодорхойгүй.

-Яагаад заавал таныг сонгосон юм бэ?

-Монголын уран бүтээлчид өвөрмонголчуудаас илүү мэдрэмжтэй, чадалтай. Манай сургуульд олон өвөрмонгол оюутан суралцдаг. Оюутнууддаа “Бидний хийх ажилд тохирох авьяастай хүн байвал мэдэж ир” гэж даалгавар өгдөг бололтой.

Төгсөөд буцсан хүүхдээс миний тухай дуулж, ирж танилцан зургуудыг минь үзээд санал тавьсан. Хятад санхүү эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийн хүчирхэг гүрэн болсон. Соёл урлагаа дэмжих бодлого нь ч атаархмаар.

Манай улсад чадвартай уран бүтээлчид байдаг ч томоохон бодлого гаргах чадал, боловсролтой удирдлага байхгүйд маш их харамсдаг.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.197.10 Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу?эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэгсанх үүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болночөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн,Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина ууимэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.c omГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД
103.10.197.10 Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу?эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэгсанх үүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болночөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн,Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина ууимэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.c omГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД
197.211.61.3 Санхүүгийн зовнилоо дуусгаБид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодогбага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл,ипотекийн зээл. үл хөдлөх хөрөнгийн зээл. дэлгэрэнгүй мэдээллийг авна ууБидэнтэй холбоо бариарай: (felixgeorge958@gmail.com)
196.53.38.13 Сайхан өдөрТА зээл хэрэгтэй юу?Та зээлийн ямар ч төрлийг авах сонирхож байна вэ?Та санхүүгийн санаа зовж байна уу? Эсвэл та өр, төлбөрөө төлж зээл хэрэгтэй вэ ?, и-мэйлБид хамгийн их нь 100 сая доллар 5,000.00 ам.доллар наад зах зээл өгөх хэзээ нэгэн цагт тэр 2% -ийн бага хүүтэй зээл шаардлагатай байгаа хэнд зээл өгөх гэж байгаа, фунт, евро, сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барина уу и-мэйлээр: jsemkffloaninvestment@gmail.co mСонирхсон зээлийн өргөдөл гаргагч нь бөглөж, шилжүүлэх боловсруулах доор borrower`s зээлийн мэдээллийг буцаж байна:(Зээлдэгчи йн мэдээлэл)Бүтэн нэр:......................
196.53.38.13 Сайхан өдөр X-ШУА-ийн зээлийн санал Одоо түрхэнэ ..Та Яаралтай зээл хэрэгтэй юу? Бид сайн итгэл зээл хайж байна сонирхсон хувь хүмүүст зээл өгч байна. Та яаралтай зээл хэрэгтэй байгаа хүнд байна уу? Дараа нь та зөв газраа байна. Бид таны хэрэгцээг хангахын тулд 2% нь бага хүүтэйгээр таны зээлийн хүсэлт бидэнтэй холбоо барина, санхүүгийн problem.contact гарч тогтоосон, бизнесийн зээл, хувийн зээл, € 40,000.000.00 хамгийн их хэмжээ € 2,000.00 хамгийн бага хэмжээгээр өгөх бидэнд и-мэйлээр Өнөөдөр: jsemkffloaninvestment@gmail.co mДоорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл1. Бүтэн нэр:2. Улс:3.Telephone тоо:4. Зээлийн хэмжээ Шаардлагатай:5. Зээлийн хугацаа:6. Сарын орлого:7. Нүүр хуудас Хаяг:Баярлалаа бид таны хариулт хүлээж зэрэгJeff Michael зээлийн компани.Зээлийн / санхүүгийн нийлүүлэгчидтэй .

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба