“А.Блокийн шүлгээр хийсэн ДУУ сонирхолтой байх болов уу”

2015 оны 09 сарын 17

“Фрийзон” хамтлагийн ахлагч Э.Энхтөр энэ сарын 25-нд “Вегас” клубт тоглолт хийх болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Тоглолтоо хийхээр болсонд баяр хүргэе. Ямар онцлогтой вэ?

-Би урьд нь ганцаарчилсан тоглолт хийж байгаагүй. Бие даасан хоёр ч цомог гаргасан учир тоглолт хийх цаг иржээ. 2006 онд гаргасан “Би явсаар”, 2010 оны “Үнэн, эсвэл худал” цомгийнхоо бүтээлүүдээс болон “Фрийзон” хамтлагийн, “Титэм”-ийн Л.Тайванбат ах, С.Сэрчмаа, Б.Баярцэцэгтэй хамтарсан 20 гаруй дуу толилуулна. Бүжигчидтэй нийлээд 30 гаруй хүн оролцож байна.

-Олонд цацаагүй дуу хүргэх үү?

-Оросын яруу найрагч Александр Блокийн 1915 онд бичсэн “Үнэнчээр хайрлан дурлаж” шүлгийг 1990 онд Ш.Уянга орчуулж, “Эль кондор” хамтлагийн дуучин Ө.Амарзаяа үүнээс таван жилийн дараа ая зохиосон байдаг. Үүнийг миний дуулснаар сонсох нь сонсогчдод шинэ байх.

-Хамгийн сүүлд хамтлагаараа тайзан дээр хэзээ гарсан бэ. Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

-2013 оны арванхоёрдугаар сард бид “Хотын хэмнэл” тоглолтоо сонирхуулсан. Би он гаргаад шинэ цомгоо хийж эхэлнэ.

Б.ТАЙВАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба