Лам нарын урласан шаазан аягуудыг толилуулжээ

2015 оны 09 сарын 15

Монголын шаазан ваарын үйлдвэр байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан  “Монгол шаазан аяга” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд дэлгэжээ. Энд Хятад, Орос, Солонгос, Вьетнамаас манай улсад нэвтэрсэн болон, тус үйлдвэрээс гадаадад захиалгаар нийлүүлдэг байсан 100 граммаас гурван литр хүртэлх хэмжээтэй 500 гаруй аяга тавьсан аж. Тус үйлдвэрийг анх Зүүн хүрээний лам Х.Дагвадорж толгойлж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд лам нар үүрэг гүйцэтгэж байсан тул монголчуудын төвд хэлт бүтээлүүдийг судлах “Монгол билиг” судалгааны газраас энэ үзэсгэлэнг зохион байгуулжээ. Уг үйлдвэр 1995 онд хувьчлагдан хаагдсан аж. Уг үзэсгэлэн ирэх баасан гариг хүртэл үргэлжилнэ.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Б.Дөлгөөн

Баасанхүүгийн Дөлгөөн 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтан "Өнөөдөр" сонины 2013 оны "Дебют", Балдорж эрхлэгчийн нэрэмжит сарын шилдэг бичлэгийн шагнал 2 удаа хүртсэн 2012 оноос Чөлөөт цаг танин мэдэхүйн алба