ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ШИНЭ АВТОМАШИН, ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭР ХҮЧ НЭМЛЭЭ

2015 оны 09 сарын 13      0      3919

Аюул гамшгийн үед аврагчдад орчин үеийн техник хэрэгсэл, багаж төхөөрөмж хангалттай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж, аврах, гал унтраах автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангамжийг сайжруулахын тулд энэ онд Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр аврагч, гал сөнөөгчдийн техник хэрэгслийн хүртээмж 10 хувиар нэмэгдэх аж. Үүний хүрээнд эхний ээлжийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг...

Ж.Нарангэрэл: Эрүүл саруул хүүг минь эрэмдэг болгочихоод байхад хууль, хяналтынхан авч хэлэлцэхгүй байна

2015 оны 09 сарын 10      8      4736

Зам тээврийн осолд бага насны хүүхдүүд өртөж, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амиа алдах тохиолдол өдөр бүр гардаг гэхэд хилсдэхгүй. Байрныхаа гадаа тоглож байсан хүүхдийг машинаараа мөргөөд зугтсан, зам хөндлөн гарахад нь дайрч, аминд нь хүрсэн зэрэг бараан мэдээлэл хөвөрсөөр эцэстээ энэ нь байдаг л зүйл мэт болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Зүүнсалаанд 11 настай хүүг дэлгүүрээс талх авах гэж зам гарахад нь машин мөргөжээ. Н.Чингүүн хүү азаар...

Автомашиндаа дарагдан нас баржээ

2015 оны 09 сарын 10      0      4669

Нийслэлийн Хан-Уул дүүргийн VII хороо, Жаргалантын тавдугаар гудамжинд иргэн Н автомашиндаа дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч дуудлагын дагуу тус газарт шөнийн 00.05 цагийн орчимд очиход 39 настай, эрэгтэй “Соната” загварын суудлын автомашиныхаа жолоочийн буруу талын урд тэнхлэгийн өндгөн тулгуурыг засах зорилгоор доогуур нь орсон үед өргөгч домкрад (данхраад) нь мултарч, дарсан байжээ....

Хүлээстэй ХҮЧИРХИЙЛЭЛ

2015 оны 09 сарын 07      0      4645

- Хоёр хүүхдээ хазаж тарчлаасан эцэг хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрх чөлөөтэй болох уу – Насанд хүрээгүй охин хойт эцгийнхээ хоёр хүүхдийг төрүүлжээ. Хүссэндээ биш, хүчирхийллийн золиос болсон учраас тэр. Төрсөн ээж нь охиноо хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд л тэр хүүхдийн эцэг нь өөрийнх нь нөхөр болохыг мэдсэн гэнэ. Гэхдээ мэдээгүй юм шиг чимээгүй өнгөрүүлж байсан байж ч болох. Учир нь түүний гурав, охиных нь хоёртой нийлсэн таван хүүхэд зөвхөн тэрхүү...

МОНГОЛ АВРАГЧИД ОХУ-Д ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААХААР МОРДЛОО

2015 оны 09 сарын 04      0      3900

ОХУ-ын Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар манай улсын 50 аврагч өчигдөр тус улсыг зорилоо. Түймэр их хэмжээний газарт тархаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас манай улсын Засгийн газар ОБЕГ-аас аврах бүлэг явуулахаар шийдвэрлэжээ. Шадар сайдын үүргийг түр хариуцагч, Улсын онцгой комиссын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар өчигдөр аврагчдыг үдэхдээ түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг...

Г.Туулхүү: Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад зүйл заалтыг хэрэгжүүлнэ

2015 оны 09 сарын 02      0      4057

Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сарын 11-ний УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн 4.1.7, 9.1.7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан. Олон нийтээс сайшаал, шүүмжлэл зэрэг хүртээд буй тус хуулийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүү өчигдөр мэдээлэл өгөв. Өршөөл үзүүлэх тухай хуулийн ажлын хэсгийн комисс өчигдөр хуралдан хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэхээр ...

Онцгойгийн алба хаагчид 16 литр цус хандивлажээ

2015 оны 09 сарын 02      0      3947

Нийслэлийн онцгой байдлын газрын 40 гаруй албан хаагч сайн санааны үүднээс Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлажээ. Тэд нийт 16 литр цус өгсөн бөгөөд энэ нь 120 эрдэнэт хүний амийг аварч байгаа хэрэг юм.  Цусны нөөц хомсдсон энэ үед тусалсанд тус төвийнхөн талархаж буйгааа илэрхийлэв. Уг арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгуулжээ.  Ч.ТУЯА

Төрийн дээд одон, медалиар 19 АХМАД ДАЙЧНЫГ МЯЛААВ

2015 оны 09 сарын 01      0      3436

Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг энэ онд гаргасан. Ялалтын баярын уухай наран ургах нутгаас эхэлсэн бол наймдугаар сарын 28-нд нийслэлчүүд энэхүү ойг тэмдэглэсэн юм. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Нийт 235 ахмад дайчны энгэрийг мялаах юм. Үүнээс...

С.ГАЛТЗУЛ: Хил давж, 13 удаа түймэр орж ирсэн

2015 оны 09 сарын 01      0      3541

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзулаас ой, хээрийн түймрийн талаар тодрууллаа. -ОХУ-аас Завхан аймгийн Баянтэс суманд орж ирсэн түймрийг энэ сарын 30-31-нд шилжих шөнө унтраажээ. Он гарсаар хэчнээн түймэр хил давж орж ирсэн бэ? -Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн орчим ОХУ-аас Завхан аймагт ойн түймэр орж ирсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын болон хилийн 0277 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн...

ХИЛ НЭВТРЭХ ЭРХ буюу хөл хорих мэдэлтнүүд

2015 оны 08 сарын 24      10      7988

2015.08.21. 07.20 цагт галт тэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирлээ. Хуурай, бүгчим уур амьсгал, тэвдэж яарсан хүмүүс. Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 700 км замыг зугаатай туулсан “найзууд” маань “За баяртай” гэхийн ч завдалгүй хажуугаар сүнгэнэх нь тэр. Эрээн, Бээжин хүрэх автобусандаа амжиж суухаар яарсан аж. “Юу юу авахаа төлөвлөөд сайн бичээрэй. Миний хүү овог нэр, хаанаас, ямар зорилгоор Бээжин явж байгаагаа англиар биччихэж...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй