ШАР ШУУДАЙТАЙ БОР ХОНОГ

2015 оны 09 сарын 24      0      4788

Шар шуудай, бор хоног. Шуудай гэж хэлэхэд хэцүү тортой нүүрсээр гэр хорооллынхон “гол зогоож” байна. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсныг ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээнээс харж болно. Завхан, Хөвсгөл, Архангайн зарим нутгаар цас ороод эхэлчихлээ. Хүйтний улиралд айл өрх, албан байгууллагын амин чухал хэрэгцээ нь мод, нүүрс. Ялангуяа гэр хороололд амьдардаг айлууд өдөр бүрийн түлшээ өнөөх шар шуудайтаар аргацаах нь бий. Үүнийг ч мод, нүүрс зарж борлуулдаг хүмүүс...

Л.ГАНСҮХЭД 4.5 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖ, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг батлан даалтад гаргалаа

2015 оны 09 сарын 22      19      8178

Шүүхийн шийдвэрийг сонсов. 21.55 цаг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр 21.53 цагт шийдвэрээ гаргалаа. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг ШШГЕГ-ийн харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийхийг эрс эсэргүүцэн, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хурлыг шоронд биш, шүүхийн танхимд олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв. Л.Гансүх ч шүүх хурлыг ШШГЕГ-ийн харьяа Цагдан...

Д.ШИЖИРБОЛД: Засгийн газрын тогтоолоор Их тэнгэрийн аманд 7.4 га газар өгсөн

2015 оны 09 сарын 22      0      3451

Богдхан уулын дархан цаазат бүс Их Тэнгэрийн аманд 7.4 га газрыг “Шинэхэн групп” хувийн компани Засгийн газрын тогтоолгүйгээр өмчилсөн талаарх мэдээлэл гарсан. АСЕМ-аар халхавчлан төрийн тусгай хамгаалалттай газрыг өөрийн болгож байна гэсэн хардлага олон нийтийн сүлжээгээр хүч аваад байгаа юм. Төрийн тусгай хамгаалалттай газрыг “өмчилсөн” “Шинэхэн групп” компанийн захирлыг Ж.Сансар гэдэг аж. Тэрбээр 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан...

Монгол Улс амар тайван буйн илрэл буюу хилчдийн баяр

2015 оны 09 сарын 20      0      5308

Энд тэнд хэсэг хэсгээрээ бөөгнөрсөн бор шувуу мэт тав арваараа хошуу нийлүүлсэн буурлууд бол ахмад хилчид. Дархан хилээ манахад залуу насаа зориулсан тэд энэ өдөр л ингэж магнайгаа хагартал баярладаг бололтой. Ёслолын хувцсаараа гоёсон залуу хилчид, өнөө цагийг бидэнд авчирсан ахмадуудын уулзан учирсан энэ өдөр хилчдийн баярын өдөр байлаа.“Есдүгээр сарын 17-нд маршал Юмжаагийн Цэдэнбал мэндэлсэн. Хилчдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг нь тохиолдол биш гэж боддог” хэмээн Хилийн...

Ё.Лхагвасүрэн: 1930-аад оны гар бөмбөгийг дэлбэрэх аюулгүй болгосон

2015 оны 09 сарын 20      0      2852

“Тэди” худалдааны  төвийн орчимд тэсрэх бөмбөг байрлуулжээ” гэх мэдээлэл өнгөрсөн баасан гаригт ойр орчмын албан байгууллагынхныг “түргэн авахуулав”. Энэ сарын 18-ны 12.50 цагийн үед “Тэди” рүү очиход тэндхийн түрээслэгчид бүх хүнийг гадагш гаргажээ. Тэр хавиар хүн явахыг хориглож, хол байхыг сануулж байв. Тэнд үнэхээр тэсрэх бөмбөг байрлуулсан, эсэхийг НОБГ-ын ажилтнаас тодруулахад “Манайд ийм дуудлага ирээгүй” гэв. Тэнд байгаа...

БУРУУ ХЭРЭГЛЭСЭН АНТИБИОТИК таныг ”иднэ”

2015 оны 09 сарын 20      0      3050

Антибиотикийн тэсвэржилт, түүнээс сэргийлэх арга замын талаарх сургалт, сурталчилгааны сарын аяныг Улсын хоёрдугаар төв эмнэлэг эхлүүллээ. Хэрэглэж буй эмэндээ тэсвэртэй болохыг нянгийн тэсвэржилт гэдэг аж. Өнгөрсөн гуравдугаар сард болсон ДЭМБ-ын хурлын үеэр “Дэлхийн хүн амын олонх нь нянгийн тэсвэржилттэй болсон. Энэ нь цаашид улам өсөх хандлагатай. 1950 оноос дэлхий нийт антибиотик хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр нь 8-9 жилийн давтамжтайгаар хүний биед тэсвэржиж иржээ....

Баян-Уулд байгуулах Аврах, гал унтраах ангийн төсөв шийдэгдээгүй байна

2015 оны 09 сарын 15      0      2825

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтрааж явсан дөрвөн аврагч галд өртөн амиа алдсан харамсалтай явдал 2012 оны тавдугаар сарын 8-нд болсон. Татсан тамхиа унтраалгүй хаяснаас түймэр гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон. Ахлах ахлагч Г.Багабиш “Чи залуугаараа амьдрах хэрэгтэй” гээд  дэд ахлагч А.Болорсүхийг уулгалан ирсэн галаас өөрийн биеэр халхлан хамгаалж, амийг нь авраад нас барсан. Ой, хээрийн түймэрт хамгийн их өртдөг газруудын нэг болох...

Буруу суух нь зүрх, уушгины ажиллагаанд муугаар нөлөөлдөг

2015 оны 09 сарын 15      0      3305

МХЕГ-аас эрүүл мэнд, боловсрол, соёлын “Хүний төлөө зөв тус” сарын аян өрнүүлж, “Сурагчийн ширээ, сандалд тавигдах эрүүл ахуйн шаардлага” гэсэн гарын авлагыг нийслэлийн ерөнхий боловсролын 100 гаруй сургуулийн захирал, багш нарт тараан өгчээ. Мөн орон нутгийн цэцэрлэг, сургуулийнханд тус гарын авлагыг онлайнаар танилцуулсан байна. Бага насны хүүхдийг үргэлж нэг гараас нь хөтөлж явах, нэг талдаа хүнд ном, дэвтэртэй цүнх байнга үүрэх, ус зөөх зэргээс хүүхдийн бие галбир...

Д.БАТБАЯР: Оюутнуудын нөхөн олговрын мөнгийг өгөхгүй байна

2015 оны 09 сарын 15      0      1418

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо иргэд “U-money” цахим картаар үйлчлүүлдэг болсон. Харин оюутнууд өдий хүртэл тус картыг авч чадаагүйн улмаас бэлэн мөнгөөр зорчиж буй. Энэ нь Авто тээврийн тухай болон Боловсролын тухай хууль, нийслэлийн ИТХ-аас баталсан журмыг зөрчиж байна гэж Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр өчигдөр мэдээллээ. Түүнээс гадна хуульч, өмгөөлөгч Б.Ганпүрэв, Х.Баянбаатар нар МОХ-ноос зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож, нийслэлийн...

Ж.БАЯРТОГТОХ: ЗОРИГ БАЙГААД ЧАДВАРГҮЙ БОЛ ДАЛАЙН ГҮН РҮҮ ШУМБАЖ ЧАДАХГҮЙ

2015 оны 09 сарын 14      0      2491

ОХУ-ын Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит Аврах, тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ж.Баяртогтохтой ярилцлаа. Тэрбээр, 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон. Мөн 50 метрийн гүнд шумбан, Хөвсгөл далайд живсэн 10 тн шатахуун ачсан автомашиныг...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй