М.Хойлогдорж: Томорч чаддаггүй юм, гэхдээ жижгэрч болохгүй

2015 оны 11 сарын 27      43      19346

Намхан нуруутай, ногоон дээлтэй ахимаг насны хүн шинэхэн цасан дээгүүр нааш цааш алхана. Намайг тосож буй нь тэр. Чөлөөт бөхийн 1971, 1973 оны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, 1976 оны Монреалийн олимпийн V байрын шагналт, гавьяат тамирчин Мэгдийн Хойлогдорж гуайтай уулзахаар утас цохиход “Эмчид үзүүлээд явж байна” гээд эрс татгалзсан. Дараа нь дахин холбогдоход “За тэгвэл манайд хүрээд ир” гэснээр Багануур дүүргийг зорилоо. М.Хойлогдорж гуай бид хоёрын...

Г.Сэдэдсүрэн: Ахуйн гал түймрийн улмаас 50 хүн амиа алдсан

2015 оны 11 сарын 23      0      2811

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын  Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа. -Өчигдөр ( уржигдар ) танайх гал түймрийн хэчнээн дуудлагатай  өнжив? -Нийслэлийн Онцгой байдлын газар 19 дуудлага хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт. 2015 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар гал түймэр нийслэлд 3200 гаруй...

Нэг хоногт зургаан хүүхэд автын осолд өртжээ

2015 оны 11 сарын 19      0      2844

Хүүхэд зам, тээврийн осолд өртөх явдал нэмэгдэж буйг Замын цагдаагийн газраас мэдээлэв. Уржигдар л гэхэд зургаан хүүхэд осолд өртсөний дөрөв нь сургуулийн насных аж.  6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх болон багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас хүүхэд осолд өртсөөр байгаа юм. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргалаас тодруулахад “Хүүхэд авто осолд өртөх нь нэмэгдэж байгаа нь эцэг эх, багш...

Ч.УРТНАСАН: Томуугийн H3N2, H1N1 болон В хэлбэрийн вирус зонхилж байна

2015 оны 11 сарын 18      0      2315

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед ханиад томууны дэгдэлт эрс нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 152 мянга гаруй хүн эмнэлэгт хандан амбулаториор үзүүлсний 7140 нь томуугаар өвчилсөн нь тогтоогджээ. Томуугийн энэ дэгдэлт удаан хугацаанд үргэлжлэх магадлалтайг эмч нар хэлж буй. Хоолой барих, гүйлгэх зэрэг давхар хам шинжээр илэрч буй уг ханиадыг богино хугацаанд амьсгал боох аюултай, шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн ч гэх мэдээлэл бий. Энэ талаар Халдварт өвчин...

Түүний дотор “бяцхан хүү амьдардаг”

2015 оны 10 сарын 12      0      7349

“Хоорондоо муудалцаж болохгүй, буруу зүйл хийхгүй, нэгнийгээ зодохгүй шүү” хэмээн ангийнхнаа сургах хүү бол Бумхүүгийн Тулга. Аавтайгаа зэрэгцээд алхахад ялгахааргүй том залуу. Гэвч оюун ухааны бэрхшээлтэй. Ингэж хэлэхээр уншигч та “Тэнэг юм байна” гэж яаран бүү дүгнээрэй. Б.Тулга хэдий 15 настай ч 4-5-тай хүүхдийн л хэмжээнд сэтгэдэг. Гэм хоргүй, гэнэн цагаахан сэтгэл, томоогүй үйлдэл, амархан мартдаг зан. Гэхдээ түүнд мөрөөдөл бий. Тусгай олимпийн наадмаас...

М.ХУЛГАНАА: ГАЗАРТАЙ БОЛОХ ГЭСЭН БИШ, 15 САЯ ТӨГРӨГИЙН ӨРӨНД УНАХ НЬ

2015 оны 10 сарын 09      8      3853

Хэсэг ахмад нийлэн, газар авч, тэндээ үлгэр жишээ хотхон байгуулж, өрхийн аж ахуй эрхлэн, ногоон төгөл бий болгохоор зорьж, зориглосон нь эцэстээ үлгэр болох дээрээ тулжээ. Учир нь 2013 онд хотын захирагч Э.Бат-Үүл ахмадуудыг хүлээн авч уулзахдаа, хэсэг бүлгээрээ нийлж, газар эзэмших хүсэлтээ ирүүлэх боломжтой тухай ярьсан аж. Үүний дагуу Баянгол дүүргийн VII хорооны 300 ахмад нэг дор газар авахаар санаа нийлж, газар эзэмших өргөдөл, холбогдох бичиг баримтаа цуглуулан,...

Т.Цогт, Г.Маралмаа нарыг чанга дэглэмтэй хорих ангид 24 жил хорих ял оноолоо

2015 оны 10 сарын 07      10      6610

  Одоогоос найман сарын өмнө нь дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан. Олон нийтийг цочирдуулсан уг хэргийг үйлдсэн талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал удаа дараа хойшилсны эцэст өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Товлосон цагаасаа 30 минут хоцорсон тус хурал шүүгдэгч нарын биеийн байцаалтыг уншиж танилцуулснаар эхэлсэн. Улсын яллагч Д.Цолмон...

ХОЁР ӨДӨР САНАЖ, 363 ХОНОГ МАРТАНА

2015 оны 10 сарын 04      1      3058

Дөрөвдүгээр сарын 20 . 53 жилийн өмнө энэ өдөр ардчилсан хувьсгалын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг мэндэлсэн. Аравдугаар сарын 2 . 1998 оны энэ өдөр тэрбээр бусдын гарт амь үрэгдсэн. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ. “С.Зориг. Монголын ард түмнээс” гэсэн хөшөөнд түүний төрөл төрөгсөд, ардчилсан намын удирдлага, журмын нөхөд нь 17 дахь намартаа хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар...

Аманжол: Үнэнч байдал гэдэг маш том хариуцлага шүү дээ

2015 оны 10 сарын 02      31      8882

Дэлхийн нэр хүндтэй томоохон компанид амжилттай ажиллаж буй монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь Х.Аманжол. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод байрлах “Toshiba”-гийн баруун бүс хариуцдаг төв албанд нягтлан бодогчоор ажилладаг. Эмээ нь хол газраас зорьж очиход эсэн мэнд мэндэлсэн тул “эсэн мэндийн зам” гэсэн утгатай нэрийг аав нь түүнд хайрлажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. -Та өөрийгөө болон гэр бүлээ эхлээд танилцуулахгүй юү? -Би 1987 онд...

Г.Маралмаа ухаан алдаж, шүүх хурал хойшиллоо

2015 оны 09 сарын 24      0      4473

Дөрвөн настай охиноо харгис хэрцгийгээр хөнөөсөн төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхлэх байв. Гэвч талийгаач охины хойд эх Г.Маралмаа хорих ангиас ирэх замдаа хоёр удаа ухаан алдаж унажээ. Тус шүүхийн үүдэнд түргэн тусламжийн эмч нар ирж, Г.Маралмааг нийслэлийн II төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар руу авч явав. Тиймэээс шүүх хурлыг ирэх сарын 7 хүртэл...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй